
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2017.01.09
Д.Сумъяабазар Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч боллоо
Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөл энэ сарын 6-нд хуралджээ.
Энэ үеэр МЧБХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван хүний мөрийн хөтөлбөртэй танилцаж, удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг ерөнхийлөгчөөр дэмжсэн байна.Тэрбээр өмнө нь холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
МЧБХ-ны удирдах зөвлөл 17 гишүүнтэй бөгөөд одоо шигшээ баг бүрдүүлэх журам батлагдсантай холбоотойгоор заасан хугацаанд шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг томилохоор ажиллаж байна.