Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2016.10.14

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ салбарын ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтанд Батлан хамгалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан Хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, Батлан Хамгаалахын сайдын зөвлөх, дэслэгч генерал Ц.Дашзэвэг, Батлан хамгаалахын сайд асан дэслэгч генерал Л.Моломжамц болон 50 гаруй ахмадын төлөөлөл оролцсон юм.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ахмадуудад ойрын хугацаанд хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж дараа нь ахмадуудад зориулан Цэргийн дуу бүжгийн эрдмийн театрынхан тоглолтоо толилуулсан юм. Арга хэмжээний үеэр хошууч генерал Г. Дугарсүрэн хэлэхдээ.

Манай батлан хамгаалах салбарыг ийм хийморлог эр хүн тэр дундаа манай салбарыг сайн мэдэх хүн тавигдсанд бид бүхэн баяртай байна. Шинээр байгуулагдсан Засгийн газар хүүхдийн мөнгө олголт болон төрийн албан хаагчдын тэтгэмжийн асуудалд уян хатан хандах шаардлагатай гэдгийг дурьдаад салбарын ахмадын байгууллагын удирдлагыг цалин урамшуулалтай болох тал дээр анхаарахыг хүсье.

Та бол бидний олон жил хүлээсэн багц хуулийг батлуулж чадсан сайд. Тиймээс танд энэхүү хуулийг амьдралд хэрэгжүүлэхэд шаардлагатай журам, дүрэм гаргахад Батлан хамгаалах яамны чадварлаг боловсон хүчнүүд маш их тус болно гэдэгт итгэж байна.

Одоо хуулиа олон нийтэд сурталчлах нь гол шүү. Ингээд цаашдын ажилд нь амжилт хүсье" гээд алд цэнхэр хадаг, номын хамт өргөн барьсан юм. Уулзалтын үеэр Лувсангомбын Сэдэдпүрэв Батлан хамгаалахын тэргүүний ажилтан, Ж.Дамидансүрэн, У.Пүрэвдорж нар Эх орны төлөө I хүндэт тэмдэгээр энгэрээ мялаалаа.