2016.08.09

Улаанбаатар хотын цэвэр усны шугам сүлжээг сайжруулахад Будапешт хот хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр БНУУ-ын Будапешт хотын Захирагчийн Санхүү хариуцсан орлогч  ноён Др. Габор Багдитай уулзсан

Уулзалтаар хотуудын хамтын ажиллагааг улам илүү гүнзгийрүүлж, хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо. Мөн өнгөрсөн оны 12 сард байгуулсан “Хотуудын хамтран ажиллах санамж бичиг”-ийг  Будапешт хотын орлогч Др. Габор Багди нийслэлийн Засаг даргад гардуулан өглөө.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?