2016.03.24

Өнөөдөр 16:00 цагт Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио ажиллана

Гамшгийн мэдээллийн тухай зарлан мэдээгээр ажиллах дадлага сургуулилтыг жил бүр зохион байгуулдаг.

Өнгөрсөн жилийн хувьд 670 гаруй мянган иргэн,  ААН хамрагдсан нь өмнөх жилийнхээс 15 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

ОБЕГ-ын дэд дарга, Онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян “Нийслэлд суурилуулсан 60 дуут дохиоллын цамхаг, өргөн нэвтрүүлгийн гурван телевиз, есөн фм, мөн үүрэн телефоны хоёр операториар дамжуулан Газар хөдлөлтийн гамшгийн зарлан мэдээллийг гурван удаагийн давтамжтайгаар явуулахаар төлөвлөж байна” гэлээ.