Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг
2016.03.04

Манай нам АН-тай нэгдэх боломжгүй, эвсэх боломжтой гэсэн хариу өгчихөөд байгаа

“Сайдын цаг” уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг оролцож, хийж хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл хийв.

Тэрбээр мэдээлалдээ, “Нопюн хөгжлийн бодаого”, “Хог хаягдаын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Усны сав газруудын хэмжээнд 2015 онд хийсэн гадаргын усны тоо бүртгэлийн тайлан мэдээг нэгтгэн боловсруулж, Улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгсөн. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд “Clean coal’ түүхий нүүрс цэвэршүүлэгч уусмалыг амжилттай туршин, Хан-Уул дүүргийн 300 айлд тарааж, хэсгийн ахлагч нарт сургалт зохион байгуулсан. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газар нутгийг УИХ-ын тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалтгай газар нутгийн хэмжээг 0.04 хувиар нэмэгдүүлсэн” хэмээн онцолсон юм.

Мөн “2016 онд салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж байна. Тосон Бумбын нуруу, Дэлгэрхаан ууп, Цагаан дэглийн агуй зэрэг нийт 1,84 сая га талбайг хамарсан газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ, “Ойн цэвэрлэгээ хөтөлбөр”-ийн хүрээнд ойг эдийн засгийн эргэлтэд оруулж, 32 мянган га ойг цэвэрлэн, 1590 га талбайг улсын болон орон нутгийн төсвөөр ойжуулах ажлыг хийнэ. Мөн АСЕМ-ийн дээд түвшний уулзалттай холбогдуулан хурлын зохион байгуулагч, менежер, зочид буудлын менежер, сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, чадавхжуулах, зочид буудауудад зэрэшэл тогтоох ажлыг хийж байна” гэлээ.

Мэдээллийн дараа Н.Батцэрэгээс цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.

-“Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч хоёр намын нэг МАХН, МАН-тай хамтрах, эвсэж, нэгдэх тухай ярилцаж байна. МҮАН-д ч бас АН-аас нэгдэх санал ирсэн. Бас МҮАН, ИЗНН-тай нэгдэх талаар ярьж байгаа, зарим гишүүн нь, тухайлбал УИХ-ын гишүүн Г.Уянга ИЗНН-д элсэх гэж байгаа гэсэн “бор шувуу” нисэх боллоо. МҮАН ирэх сонгуульд яаж оролцох төлөвтэй байна вэ. Тодорхой болж байгаа зүйл байна уу?

-Хувь гишүүн улс төрөө яаж харж, хэрхэн төлөвлөж байгааг мэдэхгүй. Манай намын хувьд ирэх сонгуульд оролцох нь дамжиггүй. Нам гэж байгаагийн утга учир, үүрэг нь тэр. Харин одоо байгаа эвслээрээ орох уу, өөр ямар нэг намтай хамтрах, эвсэх талаар ярилцах уу гэдэг шийдвэр эцэслэж гараагүй, ярьж хөөрөөд санал солилцоод явж байна. АН-аас МҮАН-ыг намдаа нэгдээч гэсэн урилга ирүүлсэн. Бид эю саналыг судалж үзээд, намынхаа Удирдах зөвлөлийн хүрээнд ярилцаад, намын дарга М.Энхсайхан “Нэгдэн орох боломжгүй, эвсэх боломжтой” гэсэн хариу өгсөн.

Сонгууль дөхөж байгаа болохоор энэ сэдвийн яриа ингээд дуусахгүй. Хаврын чуулган эхлэхээр улс төрийн намууд сонгуулийн балтгэлээ хангах үүднээс ямар хэлбэрээр, ямар дизайнтайгаар сонгуульд оролцох тухай яриа үргэлжлэн өрнөх байх. Тэгээд энэ асуудал шийдэгдэх болов уу гэж бодож байна.

-Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ярищаж байна. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг энэ өөрчлөлтийг дэмжих үү, бүлгийн гишүүд санал солилцсон уу?

-Энэ талаар Бүлгийн хурлаар яриагүй, санал солилцоогүй байна.

-Жагсаалтын 28 мандатаас зургааг нь нийслэлийн тойргууд руу шилжүүлнэ гэсэн төслийг хувь гишүүнийхээ хувьд Та юу гэж үзэж байгаа вэ?

-Иргэдийг төлөөллөө сонгоход тэгш байдлыг хангах зорилгоор ийм өөрчлөлт оруулах гэж байна гэж тайлбарлаж байгаа. Тэгш байдлыг хангах гэдгийг хоёр талаас нь харах хэрэгтэй.

Нэг мандатад ноогдож буй  сонгогчдын тоо тэгш байхаас гадна, уг мандатад харьяалагдах газар нутгийн хэмжээг бас харгалзаж үзэх ёстой. Энэ хоёрын харьцааг зөв барих ёстой. Мөн сонгууль болох өдөр дөхчихсөн байхад Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах гээд байгаа нь хэр оновчтой юм бол гэж эргэлзэж байна.

-Таныг гурван давхар дээлтэй байна. Бүлгий хуралдаа оролцдоггүй гэж Бүлгийн тань гишүүд шүүмжилдэг. Бүлгийн даргын албан тушаалаа өгөх ёстой гэсэн байр суурь илэрхийлдэг гишүүн ч бий?

-Би сайдаар томилогдсоныхоо дараахан “Шударга ёс” эвслийг бүрдүүлж буй хоёр намын даргад “Намайг Бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан. Тэр үед төсөв хэлэлцэж байсан, цаг үеийн бусад асуудааас болоод одоохондоо Бүлгийн даргъш ажлаа хийж бай гэсэн чигаэл өгсөн. Түүнээс хойш өнөөг хүртэл, зарим үед үнэхээр завгүйдээд Бүлгийн хуралдаа оролцож амжихгүй, зарим үед гурван давхар дээлтэй гэж адлуулаад Бүлгийн даргын ажлаа хийж байна.

Би одоо ч “Бүлгийн даргыг солих тухай яривал би ажлаа өгөхөд бэлэн шүү” гэж хэлж байгаа. Засгийн газар бол гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг, шуурхай шийдвэр гаргадаг байгууллага, Бүлэг бол парламентад суудалтай улс төрийн намын гал тогоо. Парламентаас гарч байгаа шийдвэрүүдэд өөрсдийн байр суурийг илэрхийлж, дэмжихдээ дэмжиж, сөрөхдөө сөрж ажилладаг. Заримдаа Засгийн газрын болон Бүлгийн улс төрийн сонирхол зөрчилдөх тохиолдол гарна. Ийм хоёр албан тушаалын жин банг тааруулж явна гэдэг амар зүйл биш. Ажлын ачааллын хувьд ч үнэхээр амждаггүй. Тийм учраас Бүлгийн даргын албыг өгөхөд бэлэн гэдгээ өмнө нь ч хэлж байсан, одоо ч хэдье.