Эцсийн эцэст бид бүгд иргэний харъяалалтай
“Үргэлжлэлтэй яриа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн оролцлоо.
Ээлжит бус чуулган нилээн хэл ам дагуулж олон өдөр яригдаж өнөөдөр эхэллээ. Таны хувьд яагаад чуулганд оролцсонгүй вэ?
-Хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүд өөр өөрийн байр суурьтай байсан. Өнөөдрийн хурлын эргээд харахад цэцийн асуудал л байсан байгаа биз дээ. Цэцийн асуудал дээр анхааралтай хандах ёстой. Хэдийгээр цэц сүүлийн үед болчимгүй алхам их хийсэн ч гэсэн. Шон босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж үг байдаг. Цэц С.Баярцогтын хамгаалаагүй бол, УИХ-ын үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрх сайдтай хариуцлага тооцох асуудлыг байхгүй болгосон, машин тэрэгний асуудал яригдахад цэц гэдэг цэвэр тунгалаг байх ёстой тэр ойлголтыг бүдгэрүүлсэн зүйл болсон нь маш сөрөг зүйлийг улс төр, нийгэмд авчирсан.
Ер нь үндсэн хуулийн хямрал руу цэц өөрөө түлхэчихсэн. Гэхдээ цэцийн хэдэн үймүүлээд байгаа олон жил болчихсон, үндсэн хуулийг зөрчсөн намын нэрийн ард сонгогдох боломжийг бий болгосон энэ нөхдийг удаах хэрэггүй. Үндсэн хуулийн зөрчилтэй асуудал дээр нүдээ аничихсан. Хэзээ нэгэн цагт өөрөө иргэн болно. Эцсийн эцэст бид иргэний харъяалалтай болно. Иргэн хүний эрхийн асуудлаа бодохгүй тухайн цаг үеэрээ амьдардаг цэцийн гишүүд маш их байна. Энэ нөхдөөс болоод цэцийг олон өнцгөөс харах нь гишүүдэд бий болсон. Гэлээ гээд цэцийг хамаагүй оролддог замыг нээж өгөх нь аюултай. Улс төрийн тоглоом болдог, нөлөөлөлд авдаг цэц болвол хэцүү шүү дээ.
Бүрэн эхээр нь бичлэгээс...
/2-р хэсэг/
/3-р хэсэг/