Олон эсэргүүцэлтэй тулсан ч төрийн ДУМ-аас манай талд нааштай шийдсэн
2016.02.01

Олон эсэргүүцэлтэй тулсан ч төрийн ДУМ-аас манай талд нааштай шийдсэн

ОХУ-д төлөх их өрийн үлдэгдлийг МАН-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид хойд хөршид айлчлах үеэрээ нааштай шийдээд иржээ. Тодруулбал, МАН-ын дарга М.Энхболд Нэгдсэн Орос намын урилгаар энэ сарын 26-28-нд ОХУ-д айлчлаад ирсэн билээ.

Айлчлалын хүрээнд ОХУ-ын Холбооны зөвлөл “Монголросцветмет” компанийн ОХУ-аас авсан 174.2 сая ам.долларын өрийг тэглэх үү, Монголын өрийг эргүүлэн төлүүлэх үү гэдэг чухал асуудлыг энэ сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Айлчлалын үеэр МАН- ын дарга М. Энхболд ОХУ-ын Холбооны зөвлөлийн дэд дарга И.М.Умаханов, Төрийн думын орлогч дарга С.В.Железняк нартай хэлэлцээ хийж, Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенко, Холбооны зөвлөлийн Гадаад харилцааны байнгын хорооны дарга А.А. Климов, Холбооны зөвлөлийн Монгол, Оросын Найрамдлын бүлгийн гишүүд, Гадаад харилцаа, Аюулгүй байдал, Батлан хамгаалах, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд болон Гадаад хэргийн дэд сайд И. В. Моргулав нартай уулзаж, хоёр орны Засгийн болон хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээнд санал солилцжээ.

Энэхүү эгзэгтэй асуудлыг шийдвэрлэх Холбооны зөвлөлийн хаврын чуулганы нээлтийн хуралдаанд МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчдийг урьж, оролцуулсан байна. Зөвлөлийн гишүүдийн санал хураалт болоход хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь буюу 98 хувь нь Монголоос авах 174.2 сая ам.долларын өрийг тэглэхийг дэмжиж, танхимд суусан Монголын төлөөлөгчдөд халуун баяр хүргэжээ. 

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй: Оросын төрийн ДУМ дээр маш их маргаан гарсан. Зарим сөрөг хүчний зүгээс Монголчууд энэ өрийг төлөх ёстой. 30 сая малтай учраас төлөх боломжтой гэж үзсэн. Олон эсэргүүцэлтэй тулсан ч төрийн ДУМ-аас манай талд нааштай шийдсэн. Мөн Холбооны зөвлөлийн санал хураалтад оролцсон 166 гишүүнээс 158 нь дэмжсэн байгаа. 

Бүрэн эхээр нь бичлэгээс ...