Су.Батболд гишүүний санаачлан, боловсруулсан хууль дэмжигдлээ
2010.10.26

Су.Батболд гишүүний санаачлан, боловсруулсан хууль дэмжигдлээ

УИХ-ын гишүүн Су.Батболдын санаачлан боловсруулсан “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг өчигдөр Засгийн газраар хэлэлцлээ.2008 оны 5 сарын 06-ны өдөр баталагдсан, одоо мөрдөгдөж байгаа “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

хууль” болон “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн зарим заалтыг Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомжид нийцэхгүй, зөрчилдөж байна хэмээн  УИХ-ын гишүүн Су.Батболд үзэж дээрх хуулийн төслийг боловсруулжээ.


Уг хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүдийг оруулах шаардлагтай хэмээн УИХ-ын гишүүн Су.Батболд үзжээ.
Үүнд:
1. Баг, хорооны Засаг даргыг төрийн улс төрийн албан тушаалын ангилалд, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагуудын захирал, эрхлэгчийг төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамруулах


2. Засгийн газрын гишүүний зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан зэрэг албан тушаалтны цалингийн сүлжээ, жишгийг Засгийн газар тогтоох


3. Төрийн жинхэнэ албан хаагч аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох боломжийг бий болгох


4. Төрийн жинхэнэ албан хаагч хувь нийлүүлсэн болон хамтарсан аж ахуйн нэгж, төрийн болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газрын Удирдах зөвлөлийн гишүүн байхыг хориглосныг хасахаар төсөлд тусгасан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.