Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2016.01.15
"97 мянган хүүхэд мөнгө авахгүй"
УИХ-ын нэгдсэн чуулганаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ "Өнөөдрийн байдлаар өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгаанд 97 мянган айл өрхийн хүүхэд хамарч байгаа.
Эдгээр айл өрхүүдийн хүүхэд судалгаанд хамрагдаж байж мөнгөө авч эхэлнэ. Харин 1-20 дугаар бүлэгт хамаарч байгаа өрхүүд нэмэлт хүсэлт гаргахгүйгээр мөнгөө шууд аваад явна" гэсэн тайлбарыг хийлээ.