“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг амжилттай зохион байгуулсан шилдэг аймаг, сум, дүүргийн нэрс тодорлоо
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг орон нутагтаа амжилттай зохион байгуулсан шилдэгийн шилдэгүүдэд шагнал гардууллаа.
Шилдэг аймаг:
-Нэгдүгээр байр Дорнод аймаг /89.1 оноо/
-Хоёрдугаар байр Хэнтий аймаг /75.8 оноо/
-Гуравдугаар байр Дархан-Уул аймаг /74.2 оноо/
Шилдэг сум:
-Нэгдүгээр байр Дорнод аймгийн Хэрлэн сум /95 оноо/
-Хоёрдугаар байр Булган аймгийн Бугат сум /53 оноо/
-Гуравдугаар байр Дархан-Уул аймгийн Орхон сум /41 оноо/
-Дөрөвдүгээр байр Дундговь аймгийн Сайхан-Овоо сум /33 оноо/
Шилдэг дүүрэг:
-Нэгдүгээр байр Чингэлтэй дүүрэг /92 оноо/
тус тус шалгарч, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнууллаа.