Гамшгийн эрсдэлийг бууруулах дадлага сургуулилт зохион байгуулагдана
Гамшгийн эрсдэлийг бууруулах дадлага сургуулилт зохион байгуулагдана
2015.10.19

Гамшгийн эрсдэлийг бууруулах дадлага сургуулилт зохион байгуулагдана

Онцгой байдлын ерөнхий газар, Японы Хүүхдийг Ивээх Сан хамтран “Гамшиг, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийг хамтран хэрэгжүүлж байна. 

Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр төсөлд хамрагдаж буй байгууллагуудын гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг сайжруулан түүнд хүүхэд хамгааллын асуудлыг тусган боловсруулахад Японы Хүүхдийг Ивээх Сангаас арга зүйн зөвлөгөө өгч дэмжин ажиллаж байна. Жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг дэлхий нийтээр Олон улсын гамшгийн эрсдэлийг бууруулах өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Аюулгүй амьдрах мэдлэг” уриатайгаар тэмдэглэнэ.

Энэхүү өдрийг тохиолдуулан Японы Хүүхдийг Ивээх Сангаас төсөл хэрэгжиж буй Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 97 дугаар дунд сургуулийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших дадлага сургуулилтыг холбогдох байгууллагууд болон тус сургуулийн хүүхдүүдийн оролцоотойгоор зохион байгуулна. 

Дадлага сургуулилтын үеэр тус сургуулийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилгоор 2 сая төгрөгийн багаж хэрэгслийг гардуулж өгнө.Цаашид гамшгаас хамгаалах дадлага сургуулилтыг төсөл хэрэгжиж буй бүх байгууллагууд дээр зохион байгуулахаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран 
бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

“ГАМШИГ, ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕ ДЭХ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ХҮҮХЭД ТӨВТЭЙ БЭЛЭН БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛ
Холбоо барих: 62263101, 96630349, 91992047