2014-2015 оны хүйтний улирлын төлөв байдал
2014-2015 оны хүйтний улирлын төлөв байдал
2015.09.22

2014-2015 оны хүйтний улирлын төлөв байдал

Өнгөрсөн жилийн хүйтний улирал буюу 2014 оны 10-12, 2015 оны 1-4 дүгээр сард агаар дахь агаар бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг 2013, 2014 оны мөн үетэй харьцуулахад том ширхэглэгт тоосонцор 67 мкг-аар буюу 26%-иар, нарийн ширхэглэгт тоосонцор 16 мкг-аар буюу 16%-иар, азотын давхар исэл 7 мкг-аар буюу 14%-иар тус тус бага, хүхэрлэг хийн агууламж өмнөх жилийн түвшинд буюу өөрчлөлтгүйбайна.

2012-2015 оны хүйтний улирал (1-4, 10-12 дугаар сар)-ын Улаанбаатар хотын агаарын чанарын төлвийг дараах зургуудад харууллаа.

2014 оны 10-12, 2015 оны 1-4 дүгээр сар буюу хүйтний улирлын том ширхэглэгт тоосонцор (PM10)-ын дундаж агууламжийг 2011-2012 оны мөн үетэй харьцуулахад 50%, 2012-2013, 2013-2014 онтой харьцуулахад тус бүр 26%-иар бага байна.

Хүйтний улирлын том ширхэглэгт тоосонцрын дундаж агууламжийг АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 2011-2012 онд 3.8 дахин, 2012-2013, 2013-2014 онд 2.6 дахин, 2014-2015 онд 1.9 дахин их байна (Зураг 5).

             2014 оны 10-12, 2015 оны 1-4 дүгээр саруудаас 24 цагийн дунджийн хамгийн их агууламж 1 дүгээр сард 100 айл орчимд 1101 мкг/м3 хүрч АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 11 дахин их, өмнөх онд ажиглагдсан 24 цагийн дунджийн хамгийн их агууламжтай харьцуулахад 1.9 дахин бага байна.

Зураг 2. Нарийн ширхэглэгт тоосонцрын хүйтний улирлын дундаж агууламж, 2011-2015 он

 

2014 оны 10-12, 2015 оны 1-4 дүгээр сарын нарийн ширхэглэгт тоосонцор (PM2.5)-ын дундаж агууламж 2011-2012 оны мөн үеэс 39%, 2012-2013 оноос 33%, 2013-2014 оноос 16%-иар тус тус бага байна.

Хүйтний улирлын дундаж агууламжийг АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 2011-2012 онд 2.8 дахин, 2012-2013 онд 2.6 дахин, 2013-2014 онд 2.0 дахин, 2014-2015 онд 1.7 дахин их байна (Зураг 6).

Хүйтний улирлын 2014 оны 10-12, 2015 оны 1-4 дүгээр сарын 24 цагийн дунджийн хамгийн их агууламж Баруун 4 зам орчим 1 дүгээр сард 436 мкг/м3 хүрч АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 8.7 дахин их, өмнөх онд ажиглагдсан 24 цагийн дунджийн хамгийн их агууламжтай харьцуулахад 1.6 дахин бага байна.

Зураг 3. Азотын давхар ислийн хүйтний улирлын дундаж агууламж, 2011-2015 он

2014 оны 10-12 дугаар сар, 2015 оны 1-4 дүгээр сарын азотын давхар ислийн дундаж агууламжийг 2011-2012 оны мөн үетэй харьцуулахад 20%, 2012-2013 онтой харьцуулахад 36%, 2013-2014 онтой харьцуулахад 14%-иар тус тус бага байна.

Хүйтний улирлын дундаж агууламжийг АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 2011-2012 онд 1.4 дахин,  2012-2013 онд 1.7 дахин, 2013-2014 онд 1.3 дахин, 2014-2015 онд 1.1 дахин их байна (Зураг 7).

2014 оны 10-12, 2015 оны 1-4 дүгээр сарын 24 цагийн дунджийн хамгийн их агууламж Баруун 4 зам орчимд 11 дүгээр сард 135 мкг/м3 хүрч АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 3.4 дахин их, өмнөх онд ажиглагдсан 24 цагийн дунджийн хамгийн их агууламжтай харьцуулахад 1.4 дахин бага байна.           

Зураг 4. Хүхэрлэг хийн хүйтний улирлын дундаж агууламж, 2011-2015 он

 

2014 оны 10-12, 2015 оны 1-4 дүгээр сарын хүхэрлэг хийн дундаж агууламжийг 2011-2012 онтой харьцуулахад 41%, 2012-2013 онтой харьцуулахад 20%-иар бага байна. Харин 2013-2014 оны мөн үетэй харьцуулахад өмнөх жилийн түвшинд буюу өөрчлөлтгүй байна.

Хүйтний улирлын дундаж агууламжийг АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 2011-2012 онд 2.7 дахин,  2012-2013 онд 2 дахин, 2013-2014, 2014-2015 онд тус бүр 1.6 дахин их байна (Зураг 8).

               Хүйтний улирлын 2014 оны 10-12, 2015 оны 1-4 дүгээр саруудаас 24 цагийн дунджийн хамгийн их агууламж 1-р сард гэр хороолол (1-р хороолол) орчимд 195 мкг/м3 хүрч АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 9.7 дахин их, өмнөх онд ажиглагдсан 24 цагийн дунджийн хамгийн их агууламжтай харьцуулахад 1.1 дахин бага байна.