УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2015.08.17

Албан тушаалын хэрэгтэй 20 хүрэхгүй хүн өршөөлд хамрагдана

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.

Өршөөлийн тухай хуульд гол гол ямар зүйл ангиуд орсон бэ ?

Энэ удаагийн ээлжит бус чуулганыг нилээн үр дүнтэй боллоо гэж хувьдаа дүгнэж байна. Яагаад гэвэл анх удаа эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталсан. Өршөөлийн хууль цаг үеэ олсон өмнөх өргөн барьж байсан хуулиас нилээн өвөрмөц онцлогтой хууль болж чадсан. Өршөөлийн хуульд нийтдээ 3000 гаруй хүн хамрагдаж байгаа. Энэ хуульд хамруулахдаа алдаж эндэхийг нь зөвшөөрч байгаа хэрэг бол биш, нэг удаа өршөөж ялаас хэтрүүлж байгаа асуудал. Эдгээр хүмүүсийн дотор 20 хүрэхгүй албан тушаал, хээл хахуулийн хэрэгт холбогдсон хүмүүс бий.

Өршөөлийн тухай хуульд албан ёсны 29 хэрэг хамрагдахгүй гэдэг мэдээлэл бий. Зарим нэг зүйл ангиудын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу ?

Хэргийн зүйлчлэл болгон дээр ажилласан. Нийгэмд гаргаж өршөөлд хамруулахгүй байлгах нийт 28 хэргийг оруулсан. Мөн хүнд зүйл ангиудаас Засгийн газар 3 жилийг хасахаар оруулж ирсэн. Харин ажлын хэсэг үүн дээр ажиллан хоёр жилийн ялаас нь өршөөн хасах санал оруулж батлагдсан.

УИХ-ын ээлжит бус чуулганыг дахин хуралдуулна гэсэн. Ерөнхийлөгчийн хоригийг гишүүдийн хэдэн хувь нь хүлээж авсан тохиолдолд хүчин төгөлдөр болох вэ ?

                Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү