Л.Болд Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзалт хийв
Улсын Их хурлын гишүүн Л.Болд
2015.04.06

Л.Болд Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзалт хийв

Чуулганы завсарлаганаар гишүүд тойрогтоо ажиллаж байгаа. Тэгвэл энэ амралтын өдөр Улсын Их хурлын гишүүн Л.Болд болон нийслэлийн ИТХ-д тус дүүргээс сонгогдсон төлөөлөгчид Хан-Уул дүүргийн VII хорооны иргэдтэй уулзалт хийв.

Уулзалтад цагдаа, эмнэлэг гэх мэт олон нийтэд үйлчлэх байгууллагын төлөөлөл оролцож тулгамдаж буй асуудЛынхаа талаар харилцан санал солилцсон юм. Тухайлбал, Хан-Уул дүүргийн XVII хороо хувийн хэвшлийн гурван цэцэрлэгтэй.Тус цэцэрлэгүүдэд 8-18 насны 2883 хүүхэд хамран суралцдаг байна. Гэтэл XVI хороонд цэцэрлэгийн насны 990 орчим хүүхэд байдгаас 379 хүүхэд цэцэрлэгт явдаг ажээ. Үлдсэн хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахын тулд цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх эсвэл хүчин чадлыг нь сайжруулах хэрэгтэй байна гэдгээ энэ үеэр хэлж байлаа.

Үүнтэй холбоотой нэг асуудал нь хувийн байгууллагын барьсан барилгыг төр, байгууллага хоорондоо худалдан авах үнийг тохиролцож чадаагүй учраас одоог хүртэл тухайн барилга ашиглалтад ороогүй байгаа аж.Уг барилгыг цэцэрлэгийн зорилгоор ашиглавал цэцэрлэгт явдаггүй хүүхдүүдэд боломж болох гэнэ. Хан-Уул дүүргийн XVI, XVII хороо нь орон сууц баригдахаас өмнө гэр хороолол байсан. Тус хороодод “Алтангадас”, "Анар”, “Буянт-Ухаа” зэрэг орон сууцны хороолол баригдсанаас хойш 2069 өрхийн 6207 иргэн шилжин иржээ. Гэвч шилжилтээ хийлгээгүй учраас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад бэрхшээлтэй байгаа юм байна.

Мөн эрүүл мэндийн үйлчилгээнд шаардлагатай эм тариа, стандартад нийцсэн тоног төхөөрөмж хангалтгүй байгаа учраас иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжгүй байгааг уулзалтын үеэр эмнэлгийн ажилчид хэлж байлаа. Энд бас хамгийн их асуудал дагуулдаг зүйл бол газар олголт. Иргэд газар олгох үйл ажиллагаа хэрхэн, ямар үе шат дамжин олгогддогийг УИХ-н гишүүн Л.Болд болон ИТХ-ын төлөөлөгчдөөс асууж байсан юм. Энэ жил гишүүн Л.Болдын санаачилгаар тус хороодын 800 иргэнд газар өмчлүүлжээ.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “Өнгөрсөн намрын чуулганаар 10 хууль гарсан. Хороодын төсөв, цалин, тэтгэвэр, нийгмийн халамж зэргийг хэлэлцэж төсөв батлууллаа. Мөн.дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг дэмжих хууль гарсныг тэмдэглэх хэрэгтэй.

Нийт есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна. Түүнчлэн зөвшөөрлийн тухай хуулийг батлахаар ажиллаж байгаа. Иргэд ямар нэг ажил хөөцөлдөхөд маш олон хүний зөвшөөрөл, гарын үсэг хэрэг болдог. Үүнээс үүдэн маш их чирэгдэл гардаг. Энэ асуудлыг арилгах зорилгоор дээрх хуулийг батлахаар хэлэлцэж байна.

Өнгөрсөн хоёр жилд дэд бүтцийн салбарт 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн бай- гуулах ажил хийгдсэн. 2015- 2016 онд цэцэрлэг, эмнэлэг, сургууль барихад чиглэсэн ажилд шаардлагатай хөрөнгийг авахаар ажиллаж байна. Энэ жилийн сургууль барих төлөвлөгөөний дагуу Хан- Уул дүүрэгт таван сургууль барих зөвшөөрөл авсан.

Мөн өргөдлийн байнгын хороо байгуулсан. Энэ нь нийгэмд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, үгээ хэлэх боломж олгоход нэмэр болох юм. Мөн иргэдийн эдийн засгийн бололцоог нэмэгдүүлэхийн тулд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл олгох асуудлыг анхааран ажиллаж байна. Иргэн бүрийг ажлын байраар хангавал тэдний эдийн засгийн байдал сайжрах боломж бүрдэх юм. Эхний ээлжинд хот орчмын иргэдэд газар өмчлүүлэх ажлыг хийхээр төлөвлөсөн.

Газрын тухай хуулийг өргөн бариад хоёр жил болж байна. Уг хуулийг шийдвэрлэх явц удаан байгаа учраас газар өмчлүүлэх ажил удаашралтай байгаа. Уг хуулийг батлагдвал нийт иргэдэд газар өмчлүүлнэ” гэдгийг онцоллоо.Энэ уулзалтаар иргэдийн хэлснээр газар өмчлөл, зам талбай, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйл ажиллагаанд шийдвэрлэх шаардлагатай зүйл их байгаа. Газар өмчилж буй иргэдийг ямар шат дамжин сонгодог тухай тодорхой мэдээлэлтэй болох хэрэгтэй байна.

Зам талбайгаар зорчиход бэрхшээлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд явах боломжгүй. 114 дүгээр сургуулийн биеийн тамирын заал, анги танхимын хүрэлцээ муу байна. 1600 гаруй сурагчидтай учраас хичээл заахад хүндрэлтэй байдаг. Ачаалал үүсгэхгүйн тулд дөрвөн ээлжээр хичээллэдэг. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Түүнчлэн сууц өмчлөгчдийн холбоо оршин суугчдаас хураамж авдаг ч хариуцсан ажлаа хийхгүй байгаа зэрэг асуудлыг даруй шийдвэрлэх хэрэгтэй байгааг холбогдох хүмүүст нь дуулгасан юм.

Эдгээр санал, асуултад УИХ-ын гишүүн Л .Болд болон холбогдох албан тушаалт- нууд хариулт өгөхдөө “Өнгөр- сөн жил нийслэлээс гурван цэцэрлэг барихаар шийдвэрлэж, эхний цэцэрлэг барих төсвийг санхүүжүүлсэн.

Одоо тендер шалгаруулалтын шатандаа явж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн гурван хороо тус бүр 100 сая төгрөгийн санхүүжилт авсан. Харин СӨХ-ийн хувьд иргэдийн санал, оролцооны үндсэн дээр байгуулагддаг. Орон сууцны хогхуримтлагдах шалтгаан нь Буянт-Ухаа хорооллын зам нарийхан учраас машин явах боломжгүй байгаа юм. Т иймээс контейнер байрлуулахаар ажиллаж байна” гэв. Үүний дараа Хан- Уул дүүргийн VI хорооны иргэдтэй уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд ‘өнгөрсөн жилд хийсэн ажлын тайлангаа тавьж, иргэдийн  санал хүсэлтийг авлаа. Иргэд мөнгөтэй хүмүүс дархан цаазтай газрыг худалдаж авч байхад иргэдэд газар олддоггүй. Тиймээс газар өмчлүүлэх ажлыг тэгш эрхийн хүрээнд шийдвэрлэхийг хүсч байна. Мөн VI хороонд цэцэрлэг байхгүй. Гэвч цэцэрлэгийн насны хүүхэд их байдаг. Өөр дүүргийн цэцэрлэгт хандахад харъяа дүүргийнхээ хүүхдүүдийг авна гэдэг. Мөн иргэд тэтгэвэр нэмэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өснө. Өдөр тутмын барааны үнэд хяналт тавих хэрэгтэй. Манай хорооны өрхийн эмнэлэгт түргэний машин байдаггүй.

“Иргэн бүрт газар өмчлүүлэхийн төлөө ажиллана. 

Яаралтай дуудлага өгөхөд машин байхгүй учраас иргэд өөрсдөө очих шаарлагатай болдог гэдгийг хэлж, эдгээр асуудлыг шийдвэрлэхийг уламжилж байв. Эдгээр санал хүсэлтийн хариуд УИХ-ын гишүүн Л.Болд хэлэхдээ “Иргэн бүрт газар өмчлүүлэхийн төлөө ажиллана. Үнийн өсөлтийг бууруулахын тулд бүтээгдэхүүний үйлдвэрийн үнийг тодорхой байлгах нь зөв шийдэл юм. Эмнэлгийн байгууллага, түргэн тусламжийн машинтай болгох ажлыг цаашид холбогдох газар уламжилах болно” гэлээ.