Албан журмын даатгалд хамрагдах үйл ажиллагааг эрчимжүүлж эхэллээ
Тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа иргэн хуулийг сахин биелүүлж жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдах ёстой. Энэ сарын 16 наас 4-сарын 16 ныг хүртэл жолоочийн хариуцлагын даатгалыг эрчимжүүлэх ажил улс орон даяар өрнөж байна.
Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхлээд гурван жил болж байгаа. Бид тээврийн хэрэгслээ даатгуулах соёлд суралцаж хэрвээ хохирол амссан бол нөхөн төлбөрөө авдаг болсон. Өнгөрсөн хугацаанд 19 тэрбум төгрөгийн даатгалын хураамж төвлөрсөн байна. Үүнээс 11 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг жолооч нарт буцаан олгожээ.
Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав: Он гараад эхний нэг хоёр сарын байдлаар өнгөрсөн жил даатгал хийлгэсэн хүмүүс даатгалдаа бүрэн хамрагдаагүй байдал байгаа юм. Тэгэхээр энэ байдлыг сэрэмжлүүлэх зорилгоор улсын хэмжээгээр техник хэрэгслийн даатгалд хамрагдалтийг сайжруулах арга хэмжээг зохион байгуулж байна.