Завсарлага авлаа
2015.02.11
“Шударга ёс” эвсэл Ашигт малтмалын хуулиар завсарлага авлаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ ажлын тав хоногийн завсарлага авч байгааг мэдэгдлээ.
Эвслийн бүлэг “Улс орны эрх ашигтай холбоотой асуудлыг сар шинийн өмнө яаран батлах шаардлагагүй. Асуудалд долоо хэмжиж, нэг огтол гэсэн зарчмаар хандаж байгаа учраас завсарлага авч байна” гэж шалтгаанаа тайлбарлалаа.
Одоо чуулганы хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ асуудал дээр эвслийн бүлэг мөн завсарлага авах бололтой.