2015.02.02

С.Эрдэнэ: Хүүгийн ашиг нь Нийгмийн даатгалын санд орлого болж ордог

Нийгмийн даатгалын санд 1 их наяд төгрөг хуримтлагдсан үүнээс 532 тэрбум төгрөгийг дунджаар 10.7% хүүтэйгээр 1-2 жилийн хугацаатайгаар арилжааны банканд байршуулдаг. Арилжааны банкууд  тэтгэврийн зээл,  цалингийн зээлээр маш өндөр хүүтэйгээр бидэнд зээлдэг.

Энэ мөнгөнөөс арилжааны банк зээл олгохдоо 7.3 хүүг нэмж  18 % ийн хүүтэйгээр  ахмад настангуудад тэтгэврийн зээл хэлбэрээр сард 1.5 жилд 18% хүүтэйгээр зээл олгодог байна. Эдийн засгийн хүндрэлээс болж тэтгэврийн зээл авагчдын тоо сүүлийн 2 жил даруй 3 дахин өссөн статистик мэдээ гараад байна.

Тэтгэврийн зээлээр эргэлдэж буй 355 тэрбум төгрөгийг хүү тооцож үзвэл ахмадууд маань сардаа 5.3 жилд  64 тэрбум төгрөгийн хүү төлж байна. Тухайлбал нэг ахмад маань  жилээ 340000 сардаа 30 орчим мянган төгрөгийг төлж байна.

Хэрэв зээлдэгч зээлээ төлж чадаагүй нас барсан тохиолдолд нас барсаны тэтгэмж болох 620000 төгрөгийг шууд банк үлдэгдэл зээлийн өрөнд хурааж авч буй ёс зүйд нийцэхгүй ийм тогтолцоо үйлчлээд байна. Иймээс  тэтгэврийн зээлийн хүүг 0.3-0.5 хувиар бууруулах шаардлагатай

С.Эрдэнэ: Хүүгийн ашиг нь Нийгмийн даатгалын санд  орлого болж орж ирж байна энэ маань өөрөө бас нэгэн төсөв шүү дээ 2014 онд хүүгийн орлого 2 дахин өссөн байгаа. Энэ нь бас л нийгмийн даатгалын санг бүрдүүлж байгаа хэлбэр юм.