Х.Амгаланбаатар: МҮЭХ 60 хувиас доош хэзээ ч буухгүй гэдэг хатуу байр суурьтай байгаа
Тэд иргэд, хөдөлмөрчдийн орлогыг танаж биш нэмж, эрх баригчдын тансаглалыг зогсоож, хямралаас гаргахыг шаардаж яг одоо Чингисийн талбай дээр жагсаал хийлээ.
2015-2016 оны хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр эхэлсэн хэдий ч 2015 онд цалин, тэтгэвэр тэтгэмжийг огт нэмэгдүүлэхгүй байх, нийгмийн хамгааллын зарим зардлуудыг танах тухай Засгийн газрын байр суурь хэвээр байгаад Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын 116 мянга гаруй ажилтнууд эрс эсэргүүцэн жагсаж байгаа юм.
Жагсагчдийн зүгээс цалинг дор хаяж 60 хувиар нэмэхийг шаардаж байгаа аж.
МҮЭХ-ний ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ
Цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудал дээр МҮЭХ онцгой анхаарал хандуулахаас өөр арга байхгүй байна. Ийм учраас энэ шаардлагыг ард иргэд, үйлдвэрчний эвлэлийн гишүүд дэмжиж байна
-Хэрвээ нааштай хүлээж авахгүй бол яах вэ?
-Энэ асуудал хэлэлцээрийн хүрээнд шийдэгдэх ёстой. Ард иргэдийнхээ нийгмийн асуудлыг орхигдуулсан Улсын төсөв хэзээ ч батлагдаж байгаагүй. Ийм учраас эдийн засгаа нэгдүгээрт бодох ёстой. Үүнийг сэргээхийн төлөө Улсын төсөв чиглэгдэхийн хажуугаар ард иргэдийн хөдөлмөр, нийгмийн асуудлыг давхар бодолцсон төсөв батлагдах байх. Хэлэлцээр мухардмал байдалд орчихоод жагсаал хийж байгаа юм биш. Богино хугацаанд үр дүнд хүргэхийн тулд дэмжлэгийн арга хэмжээнүүд зохиож байгаа юм.
-Цалинг 60 хувиар нэмэгдүүлэх нь хэр бодит, тооцоотой дүн бэ?
Энэ бол МҮЭХ-оос 2014 оны долоодугаар сарын 29-ны өдөр өгсөн санал. Энэ санал дээр өнөөгийн улс орны эдийн засгийн нөхцөл байдал, улсын төсвийн орлогын байдалтай уялдуулаад ярилцах ёстой. МҮЭХ 60 хувиас доош хэзээ ч буухгүй гэдэг хатуу байр суурийг баримтлаад байгаа юм биш. ЗГ-ын зүгээс ямар нэгэн хувилбар саналыг оруулж ирэхгүй байгаа учраас МҮЭХ ийм байр суурьтай байгаа.