УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын асуусан асуултыг хүргэж байна.
2014.12.22

С.Бямбацогт: Ард иргэдээ бухимдуулах гэж, улам хүнд байдалд оруулах гэж хамтраагүй

Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын асуусан асуултыг хүргэж  байна.

С.Бямбацогт: 

2012 онд эдийн засгийн өсөлт 17,5 хувьтай байсан бол өнөөдөр 6 хувьтай болж гурав дахин багассан байна. Инфляци өссөн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 6 дахин буурч, Монгол Улсын нийт өр 2,2 дахин , Банкны системийн хугацаа хэтэрсэн зээл 6 дахин нэмэгдсэн. Долларын ханш 60 орчим хувиар өссөн гээд 2012 онтой харьцуулахад гэгээтэй гэрэлтэй зүйл байхгүй байгаа. Энийг та хэлэх ёстой. Харин хамтарчихаад хүүхдийн мөнгийг зорилтод бүлэг руу болгьё, онц сурдаг оюутангуудад 70 мянга өгье, малчдыг малын хөлийн татвартай болгьё, малчдад олгодог урамшуулалтын зогсооё, тусгай дүрэмт хувцсыг больё, алдарт эхийн одонг өгөхөө больё, цэцэрлэгийн мөнгөний 50 хувийг эцэг эхээс гаргуулна гээд эдгээр зүйлсийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Хамтарчихаад улам хүнд байдал руу явуулаад, Ардын намтай хамтарснаас ийм боллоо гэж ярина шүү дээ. Өнөөдөр уналтыг зогсоох гэж, улсаа дампууруулахгүй гэж хамтарсан болохоос ард иргэдээ бухимдуулах гэж, улам хүнд байдалд оруулах гэж хамтраагүй. Бодит шалтгаанаа тайлбарлаж өгөх хэрэгтэй.