Л.Энх-Амгалан: Төр нь хувийн хэвшлээ дээрэмдэж байна
2014.12.10

Л.Энх-Амгалан: Төр нь хувийн хэвшлээ дээрэмдэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зам, тээврийн сайдад Н.Төмөрхүүг  томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Гишүүд нэр дэвшигчид асуулт тавьж үг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарт төр, хувийн хэвшлийн өрсөлдсөн салбар болоод байгаа. Төмөр замын салбарт “Монголын төмөр зам” компани концессоор хэрэгжиж байсан төслийг зогсоосон. Төр нь өөрөө хувийн салбарт хийсэн концессийн гэрээг үгүйсгээд байдаг. Агаарын тээвэрийн салбар төр хувийн хэвшлээ дээрэмдсэн. Энэ бол гашуун түүх. Автотээврийн салбарт  “Автотээврийн төв” гэж том компани байна. Жил бүр 14 тэрбум төгрөгийн төсөв авдаг, монополь компани байна. Тийм учраас зам тээврийн салбарт үүссэн төрийн монополь, төр, хувийн хэвшлийн үл ойлголцлыг арилгахыг хүсье.” гэсэн юм.