ИТХ-ын Нийгмийн бодлогын хороо хуралдлаа
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ё.Цацралтуяа даргатай Нийгмийн бодлогын хороо 75%-ийн ирцтэйгээр хуралдав.
2014.11.27

ИТХ-ын Нийгмийн бодлогын хороо хуралдлаа

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ё.Цацралтуяа даргатай  Нийгмийн бодлогын хороо 75%-ийн ирцтэйгээр хуралдаж, хуралд ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч Б.Болд, Төлөөлөгч Ч.Пүрэвсүрэн, Ч.Наранцэцэг,С.Баасандолгор нар оролцлоо. 

 Тус хорооны хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн,санал дүгнэлт гарсан байна.

1. Дүүргийн Ахмадын өргөөтэй болох асуудал хэлэлцэн дэмжигдэж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлаар оруулах

2. Иргэдийн Спортын 3 дугаар наадмын зохион байгуулалтын талаархи мэдээлэл, сонсгол-Мэдээдэгч: Дүүргийн спорт хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ

3. 2014 оны 11 дүгээр сарын 11-28-ны хооронд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хувийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, ИТХ-ын Ажлын албатай хамтран танилцах зэрэг арга хэмжээг авахаар болжээ.