2009.10.06

Ж.Энхбаяр: Түүхийн амьд гэрч болсон буурлууд цөөрч байна, энэ үеийг түүхжүүлэх, баримтжуулахад зардал харамгүй гаргамаар байна

-Халх голын 70 жилийн ой, Халх голын 1939 оны байлдаан гэдэг бол үнэхээр өнгөрсөн 20 дугаар зууны түүхэнд нэлээн жинтэй хувь нэмэр оруулсан ийм үйл явц юм. Ялангуяа өнөөдөр залуу үед эх орноороо бахархах, үндэсний үзэл, ахмад үеэ хүндлэн дээдлэх энэ зүйлд Халх голын ойн арга хэмжээнд үзэл суртлын талаас нь маш сайн дэмжиж, бүх зардал мөнгийг гаргаж өгөх шаардлагатай юм болов уу гэж бодож байна. Ялангуяа энд зориулсан ганц одон медалиар хязгаарлагдахгүйгээр 10 жил, их, дээд сургуулийн оюутнуудыг тэр рүү чиглэсэн аялал, газар дээр нь танилцуулах аяллыг өргөн хэмжээнд
зохион байгуулах, тэнд байлдаанд оролцсон ахмад үеийнхэнтэй уулзалт  хийлгэх, үүнтэй холбоотой ном, зохиол, киног улсын төсвөөс хийх ийм л зүйлийг өргөн хийх хэрэгтэй. Үндсэндээ 75 жилийн  ой гэхэд эдгээр хөгшчүүдээс, ахмад дайчдаас хүн бараг үлдэхгүй болов уу. Ингээд энэ түүхээс бодит, амьд гэрчгүйгээр цаг хугацаа өнгөрч.

Энэ дээр Л.Болд сайдаас хүсэхэд төсвийн тодотгол дээр энэ асуудлыг өргөн бүрэлдэхүүнтэй оруулж ирээч ээ. Зардал, мөнгө дээр. Эдийн засгийн хямралтай, энэ хүнд үед эх орноороо бахархах, ирээдүйдээ итгэх итгэлийг сэргээх тал дээр залуучуудад туйлын ач холбогдолтой. Ялангуяа парадын асуудал яригдлаа. Маш өндөр ач холбогдолтой болсон. Үнэхээр цаг цагаараа
байдаггүй гэдэг сайхан юм. 1990 онд Монгол улсад арми хэрэггүй, зэвсэгт хүчин хэрэггүй, тараах ёстой гээд сууж байсан, тийм байр суурь илэрхийлж байсан улс төрчид, улс төрийн нам өнөөдөр батлан хамгаалах салбарыг удирдаад, зэвсэгт хүчний ерөнхий командлагч болчихоод суугаад, өнөөдөр ярьж байгаа үг үнэхээр /надад/ сайхан байна. Тэрний ач холбогдлыг, улс орны
цэрэг, армийн үүргийг үнэхээр ойлгосон байна. Тийм учраас би үүнийг өргөн бүрэлдэхүүнтэй, төсөв, санхүүг танахгүйгээр энэ 70 жилийн ойн хүрээнд үзэл суртлын өндөр төвшинд, ялангуяа залуу үед хандаж үүнийг сайн зохион байгуулах ёстой. Дахин хэлэхэд, түүхийн амьд гэрчүүд үндсэндээ хорвоогийн мөнх бусыг үзүүлээд, 5 жилийн дараа гэхэд үнэхээр цөөрнө шүү. Энэ үеийг түүхжүүлэх, баримтжуулах, түүхийн хуудсанд үлдээх тал дээр маш сайн зардал гаргах. Зөвхөн одон, медалиар яагаад ч хязгаарлаж болохгүй ээ. Байнгын хороон дээр энэ асуудлыг хэр зэрэг ярилцсан бэ? Ямар хүрээнд 70 жилийн ойн асуудлыг өргөн дэлгэр бүрэлдэхүүнтэй авч үзэж байна, хийх ажил юу байна гэдэг дээр Байнгын хороо хариулт өгөөч.

Ж.Энхбаяр: -Байнгын хороо энэ дээр хариулт өгөх бололцоогүй гэж байна. Батлан хамгаалах салбарын сайд хариулт өгөх бололцоо байна уу? Яг Засгийн газрын хуралдаанаар 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой асуудлуудыг ямар хүрээнд авч үзэж байна вэ? Хэрвээ энэ дээр хэлэх бололцоогүй бол Их Хурлын гишүүн асуулга хийгээд Их Хурлын чуулган дээр
тусад нь тайлбар авъя гэж бодож байна. Та бололцоотой бол одоо сайн хэлээд өгөхгүй юу? Үүнийг нэлээн задлаад, төсөв, мөнгийг нь дахин оруулж ирээд, том хүрээнд хийх ёстой гэсэн үүднээс асуугаад байгаа юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.