2009.10.06

Ж.Энхбаяр: Улсын төсвийн хөрөнгөөс дамжуулан зээлдүүлсэн 361.9 тэрбум төгрөгний үлдэгдлийг тооцоо нийлж баталгаажуулаагүй гэдэг дээр Сангийн сайдаас тайлбар авъя

Сангийн сайдаас асуулт байна. Нийт улсын төсвийн хөрөнгөөс дамжуулан зээлдүүлсэн 361.9 тэрбум төгрөгний үлдэгдлийг тооцоо нийлж
баталгаажуулаагүй гэдэг дээр тайлбар хэлж өгөөч. Үүнээс 220 тэрбум төгрөг нь нотлох баримтгүй, найдваргүй авлага болсон байна гэдгийг сайхан тайлбарлаад өгөөч. Ер нь улсын төсвийн хөрөнгийг цаашид дамжуулан зээлдүүлэх ажиллагаа нэлээн их харагдсан. Ямар шаардлагаар, ямар зорилгоор, ямар байгууллагуудад ер нь өгдөг юм бэ?

Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангаас арилжааны банкинд олгосон 7.5 тэрбум төгрөгний зээлийн хүү, алданги нь нийлээд 600 гаруй сая төгрөгийг буцааж аваагүй байна. Ямар, ямар банкинд өгөөд, ямар шалтгаанаас одоо болтол авдаггүй юм бэ гэдгийг хэлж өгөөч. Мөн түүнчлэн Зоос банкинд өгсөн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих 2.9 тэрбум төгрөгийг балансад тусгалгүй орхиод тайлан гаргасан байх юм. Тэр ямар учиртай юм бэ?

Аудитын даргаас асуумаар байна. Сангийн яамны энэ мэдээллийн үнэн, зөв найдвартай иж бүрэн эсэх нь баталгаагүй байна гэсэн ийм дүгнэлт гаргасан байна. Үүнийг бид яаж ойлгох вэ? Нягтлан бодох бүртгэлийн дагуу Сангийн яам төрийн ерөнхий захирагчдад хянаж, хариуцлага тооцож чадахгүй байна гэсэн байна. үүнийг бид яаж ойлгох вэ? энэ аудитын тайланг үнэн гэж үзэх үү? Сангийн яамны Монгол Улсын төрийн бодлогын, сангийн бодлогын энэ тайланг бид яг 100 хувь үнэн, баталгаатай гэж итгэж болох уу? Төрийн ерөнхий захирагчдын нягтлан бодохын 50 хувь нь мэргэшсэн нягтлан бодогчид биш, мэргэжлийн бус улсууд байна гэдгийг яаж ойлгох вэ? Энэ Монгол Улсын мөнгө санхүү чинь хэний гарт байна вэ гэдгийг. Энэ дээр ямар арга хэмжээ авч байна вэ? Сангийн сайд та тайлбарлаж өгөөч ээ. Өмнөх оны аудитын 53.8 хувийн зөвлөмж нь хэрэгжээгүй байна гэж. Энэ яагаад хэрэгжүүлдэггүй юм бэ? Одоо дахиж энэ урьд нь дамжуулан зээлдүүлсэн зээл, авлага барагдаагүй нэлээн юм байна. Энэ онд төсвөөс эргэж төлөгдөх нөхцөлөөр зээл олгохыг зогсоо гэсэн ийм зөвлөмж өгсөн байна. Одоо энэ зогссон байна уу? дамжуулан дахиад
зээлдүүлж байгаа юу?

Дахин асуухад аудитаар энэ өр авлага, үндсэн хөрөнгийн үлдэгдлийг үнэн зөв, бүрэн баталгаажуулж гаргах, тайлагнах боломжгүй байсан гэдгээ Аудитын дарга маань тайлбарлаад өгөөч ээ. Бид нар юу гэж ойлгох болоод байна вэ? Хэрвээ ямар нэгэн аж ахуйн нэгж ийм тайлан гаргах юм бол шүүх, цагдаа нь ороод, татвар нь ороод түүнийг чинь амьтан болгочихсон л байгаа шүү дээ.
Тэгэхээр Монгол Улсын өөрийн сангийн мөнгө маань өөрөө ийм байдалтай, тайлан тооцоо нь бодитой биш, мэдээлэл авах бололцоо нь баталгаатай биш, төрийн аудит хийсэн газар нь өөрөө эргэлзсэн, Сангийн яамны бүртгэл нь тодорхой биш, мэргэжлийн бус улсууд ажилладаг ийм байдлыг бид юу гэж үзэх
вэ? ийм тайланг, ийм гүйцэтгэлийг батлах нь зөв үү? Буруу юу? Ж.Энхбаяр: Та сая хэллээ. Тэр 300 орчим тэрбум төгрөгний гэрээ цаад тал нь тооцоо нийлсэн акт баримтгүй болохоор аудит хийх бололцоогүй байна гэж байна. Үүнийгээ бид дараа нь яаж нөхөж танилцуулах вэ гэсэн нэг асуулт байна. Хоёрдугаарт, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас зориулалт бусаар төсвийн алдагдал, төсвийн цоорхойг нөхөх үүднээс зарцуулсан ямар нэгэн гүйлгээ байна уу? Ж.Энхбаяр: Байнгын хороон дээр дэмжихгүй гэсэн санал өгсөн юм. Одоо энэ  язгаарлалттай хэмжээнд архи, тамхи, согтууруулах ундааг далд хэлбэрээр сурталчилаад явж л байна.

Бид тэр тэмцлээ хүчтэй болгохгүйгээр түүндээ түрүүний гаргасан хуулиа үгүйсгээд шинээр бүр боломжийг нь нээж өгөөд ийм л юм руу орох нь л дээ. Ялангуяа энэ маань ирээдүй болсон өсвөр үед асар их хортой тусна. Одоо орой болгон пиво, виногоо ууцгаа, сайхан ийм л юм болно шүү дээ. Хэнд ашигтай
вэ? хэвлэл мэдээллийн болон хэдэн аж ахуйн нэгжид ашигтай, үйлдвэрлэгч хэдэн компаниудад ашигтай. Нийтээрээ Монголын ирээдүй болсон залуучуудад хортой. Буруу дадал зуршлыг бүх хэвлэл мэдээллээр уриалсан ийм л юм болж байгаа. Би З хүүтэй хүний хувьд үүний эсрэг санал өгсөн юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.