УИХ-ын гишүүн, өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа
2014.10.30

Р.Бурмаа: Мэдээлэл өгсөн хүмүүст урамшуулал олгож чадахгүй байгаа

Он гараад есөн гаруй малын хулгайн дуудлага цагдаагийн байгуулагад иржээ. Гэтэл эдгээр хэргийн 50 орчим хувьд л эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Өнөөдөр энэ талаар УИХ-ын гишүүн, өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.

Цагдаагийн ерөнхий газар, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, МҮОНТ-тэй хамтран Чингэлтэй дүүрэг дэх мал махан бүтээгдэхүүн худалдан борлуулдаг Хүчит шонхор зах, Баянзүрх, Налайх дүүргийн дамжин өнгөрүүлэх пост дээр хяналт шалгалт хийж  худалдан авах үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцсан байна.

 УИХ-ын өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа “Малыг хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх чиглэлд сан байгуулна гэж хэлчихээд сангийн эх үүсвэрийг зааж өгөөгүй учраас малын хулгайн талаар мэдээлэл өгсөн хүмүүст урамшуулал олгож чадахгүй байгаа” гэлээ.

Иргэдийн санаачлагаар малчид, мал бүхий иргэдийн бүлгийн үлгэрчилсэн дүрмийг батлахыг хууль зүйн яаманд УИХ-ын өргөдлийн байнгын хорооноос чиглэл өгсөн байна.

                               Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү