31 байршлын хаягийг баталлаа
НИТХ-ын дарга Д.Баттулга
2014.10.23

31 байршлын хаягийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө.

Энэ удаагийн хуралдаанаар Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх 52 байршлын 31 байршил, зуслангийн газрын 21 байршлын хаягийн зураг батлах тухай, Улаанбаатар хотын шуурхай ажиллагаа, зохицуулалтын дүрэм батлах тухай, Орон сууц ашиглалтын албыг шилжүүлэх тухай, Олон нийтийн цагдаагийн ажилтныг нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм.

Цацрагийн хэмжээг тогтмол хянадаг тогтолцоог бий болгоно

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн сарын 8-ны өдрийн хурлаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэн 145 дугаар тогтоолоор баталсан.

Хурлаас өгсөн үүргийн дагуу тус хөтөлбөрийг 2014 оны IV улиралд хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь оршин сууж буй нийслэл хотын цацрагийн аюулгүй байдлын түвшинг бүрэн тодорхойлоогүй, хэмжилт, хяналт байнгын мониторинг хийх хууль эрх зүйн орчин бүрдсэн боловч зарим талаар учир дутагдалтай байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2014 дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн чиглэлд нийслэлийн цацрагийн аюулгүй байдлыг хангах, аюултай хог хаягдлын асуудалд онцгой анхаарах, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин ажиллах зайлшгүй шаардлага бий болсон байна гэж үзжээ.

Хэдийгээр Цөмийн энергийн газраас цөмийн энергийн салбарт хяналт шалгалтыг хийж байгаа боловч боловсон хүчний дутмаг байдал, хяналт, хэмжилтийн багаж төхөөрөмж хангалтгүй, хүчин чадал хүрэлцээгүй зэргээс шалтгаалж автомашин, сэлбэг, тоног төхөөрөмж, барилга байгууламж, ундны ус, хүнсний бүтээгдэхүүнд цацрагийн хяналтыг бүрэн гүйцэд хийж чадахгүй байна.

Нийслэлийн цахилгаан станц, гэр хорооллын айл өрхөд хэрэглэгдэж байгаа Шивээ-Овоо, Алагтолгой, Багануурын уурхайн нүүрсэн дэх ураны идэвх, агуулгын хэмжээ бусад уурхайнхтай харьцуулахад 2-3.7 дахин их байгаа нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд эдгээрт агуулагддаг багагүй хэмжээний цацраг идэвхит изотоп хаягдал үнсэнд үлдсэнээр хөрс болон гадаргын усанд шингэж, агаар орчинд шууд ялгардаг байна.

Нийслэлийн хэмжээнд хүнсний цацрагийн түвшинд мониторинг хийх систем тогтож, хүн амын эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэл буурна.

Ийнхүү агаар, хөрс, усанд тархсан цацраг идэвхт бодис нь өвс ургамлаар дамжин мах, сүү болон малын гаралтай хүнсний бугээгдэхүүн, үр тариа, хүнсний ногоо болон хаягдал үнс ашиглан үйлдвэрлэж буй блок, хавтан зэрэг барилгын материалаар дамжин хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах магадлалтай юм.

Түүнчлэн олон жил ашиглагдсан барилгын зоорийн давхарт газрын гүнээс ялгарах цацраг идэвхт радон тодорхой хэмжээгээр хуримтлагддаг нь оршин суугчид, цэцэрлэгийн хуухдүуд, оюутан сурагчид, зоорийн давхарт үйлчилгээ явуулдаг байгууллагуудын ажиллагсдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлал байна.

Энэ бүхнээс үндэслэн болзошгүй цацрагийн хордлого, осол үүсгэх магадлалыг урьдчилан тооцох, эрсдэлийн үнэлгээг орчин үеийн түвшинд хийх, нийслэлийн хэрэгцээнд нийлүүлэгдэж байгаа хүнс, бараа материал, машин техник хэрэгсэл дэх цацрагийн хэмжээг тогтмол хянадаг тогтолцоо бий болгож иргэдийн эрүүл мэндийг цацрагийн болзошгүй хордлогоос хамгаалах шаардлага урган гарч байна. Харин энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр:

1.Нийслэлийн хэмжээнд хүнсний цацрагийн түвшинд мониторинг хийх систем тогтож, хүн амын эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэл буурна.

2. Улаанбаатар хотын усан хангамжийн төвлөрсөн болон хүнсний үйлдвэрлэлийн гүний худгуудад цацрагийн мониторинг хийх тогтолцоо бүрдэнэ.

3. Улаанбаатар хотын хэмжээнд хөрс болон агаарын дээжинд хэмжилт хийж, цацрагийн дэвсгэр түвшинг тогтоож эрсдэлтэй тохиолдолд саармагжуулах арга хэмжээ авна. Байнгын мониторингийн  систем тогтоно.

  1. Улаанбаатар хотын хэмжээнд хаягдал үнсэнд цацрагийн хэмжилт, мониторингийн систем тогтож, эрсдэлийн менежмент, хаягдал үнсийг хадгалах, боловсруулах шинэ журам, стандарт гарч, үнсний тархалтыг эрс багасгана.
  2. Улаанбаатар хотод шинээр ашиглалтад орж байгаа барилга угсралтын үе шатнаас эхлэн хэмжилт хийж, эрсдэлийг тогтоож, хэрэглэгчдэд аюулгүй барилга хулээлгэж өгдөг болно.
    1. Улаанбаатар хотод шинээр ашиглалтад орж байгаа барилга угсралтын үе шатнаас эхлэн хэмжилт хийж эрсдэлийг тогтоож, хэрэглэгчдэд аюулгүй барилга хүлээлгэж өгдөг болно.
    2. Улаанбаатар хотын цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их дээд сургуулийн зоорийн давхарт радоны хэмжилт хийж эрсдлийг тогтоож, холбогдох арга хэмжээ авна.
    3. Нийслэлийн замын хө- дөлгөөнд оролцож буй авто машинд цацрагийн хэмжилт хийх суурин болон хөдөлгөөнт системүүдийг ажиллуулж, хяналт мониторинг хийх систем тогтоно.
    4. Авто худалдааны төвд хүний эрүүл мэндэд аюулгүй автомашин, сэлбэг, хэрэг- сэл худалдаалах систем тог- тох гэнэ. Гарч болзошгүй цацрагийн хордлого зэргээс урьдчилан сэргийлэх үүднээс Тэргүүлэгчид хэлэлцээд хөтөлбөрийн эхний шатанд шаардагдах 116,5 сая төгрөгийг шийдвэрлэж өглөө.

Нийслэлийн аж ахуйн нэгжийн үйлчилгээг тасралтгуй хянах төвийн дүрмийг баталлаа

Улаанбаатар хотын аж ахуй, нийтийн үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй диспетчерийн нэгдсэн удирдлагаар хангах, нийтийн эзэмшлийн гудамж талбайд явагдаж байгаа ажил үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих, бүртгэх, инженерийн шугам сүлжээнд гарсан аваар, саатал, эрсдэлт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, зайлшгүй тохиолдолд шуурхай ажиллагааг зохион байгуулах орчин үеийн хяналт, удирд- лага, мэдээллийн цогц систем бүхий Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийг өнгөр- сөн оны сүүлчээр байгуулсан.

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан

Одоогоор эхний ээл- жийн дэд бүтцийн ажлыг гүйцэтгэж дуусч байгаа ажээ. Мөн үйл ажиллагаагаа , хэвийн явуулах, цаашлаад хотын хэмжээний шуурхай ажиллагааны нэгжүүдийн үндсэн' баримт бичиг болох “Улаанбаатар хотын нийтийн үйлчилгээний шуурхай зохицуулалтын дүрэм”-ийг нийтийн үйлчилгээнд оролцогч бүх талуудын оролцоотойгоор боловсруулж, Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Иймээс холбогдох хуулийн дагуу дээрх дүрмийн төслийг нийслэлийн ИТХ-ын Тэргуүлэгчдээр батлуулахаар өргөн барьсан юм.

Уг дүрмийг Монгол улсын холбогдох хуулиуд болон Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрэм"-тэй нягт уялдуулан боловсруулсан тухай албаны хүмүүс энэ үеэр онцолсон юм.

Дүрмийн төслийг нийслэлийн ИТХ-ын Тэргуүлэгчдээр батлуулахаар өргөн барьсан юм

Энэ дүрмийн төслийг Төвийн диспетчерийн зохицуулалтанд байнга хамрагдах “Улаанбаатар дулааны сүлжээ" ХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар”, “Ус сувгийн удирдах газар”, “Улаанбаатар нэгтгэл”, “Замын хөдөлгөөний удирдлагын төв”, Тээврийн газар болон хамтран ажиллах байгууллагууд болох дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Мэдээллийн технологийн газар, Диспетчерийн Үндэсний ТөвХХК, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагын ажилтнуудаар хэлэлцүүлэн эцсийн байдлаар боловсруулсан ажээ. Уг дүрмийн төсөл нь 12 бүлэгтэй гэнэ.

Мөн энэхүү дүрмийг боловсруулахдаа одоогийн байдлаар тодорхой нэгдсэн зохицуулалт, эрхзүйн актгүй байгаа Эрчим хүчний системийнхээс бусад бүх шатны нийтийн үйлчилгээний байгууллагуудын ажлын уялдаа, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, шуурхай ажиллагааны ажилтнуудын дотоодын заавар, журам боловсруулах үндсэн баримт бичиг болгох, шуурхай ажиллагааны үед, бусад удирдлагын оролцоог хязгаарлаж, ээлжийн диспетчер, шуурхай ажиллагааны удирдагчийг шийдвэр гаргах хэмжээний хариуцлагатай болгохыг зорьсон тухай хэллээ.

Түүнчлэн цаашид тус дүрмийн дагуу нийтийн үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулахын зэрэгцээ, бодит байдалд засаж сайжруулах, өөрчлөх, нэмэлт оруулах асуудлыг тухай бүрт санаачлага гарган, холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлүүлэх юм байна.

Мөн энэ удаагийн хуралдаанаар “Олон нийтийн цагдаагийн ажилтныг нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, санхүүжилтийн асуудлыг шийдэх тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Үүнээс гадна Улаанбаатар хотын 375 жилийн ой, нийслэлийн өдрийг тохиолдуулан нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хүндэтгэлийн хуралдааныг ирэх 29-ний өдөр зарлан хуралдуулахаар тогтсон юм. Мөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх 52 байршлын дараахь байршлуудын хаягийн зургийг батлав.

  • Тодруулбал, Баянзүрх дүүргийн XX хороонд Цагаан даваа, 117 га

 Баянзүрх дүүргийн XX хороонд Шарын ам, 366 га

•Баянзүрх дүүргийн XX хороонд Овоотын урд, хойд ам, 67 га

•Баянзүрх дүүргийн XX хороонд Баруун цагаан давааны хойд ам, 30 га

•Хан-Уул дүүргийн XIII хороонд Улаан овоот 1-р хэсэг, 97 га

•Хан-Уул дүүргийн XIII хороонд Уушийн ар, 316 га

•Хан-Уул дүүргийн XII хороонд Дарцагт, 112 га

•Хан-Уул дүүргийн XIII хороонд Улаан овоот 2-р хэсэг, 104 га

•Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд Эхэн усны хөндий, 785 га

•Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд Хужрын хяр, 340 га

•Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд Хуст уул, Тахилт уул, 280 га

•Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд Шижир уул, 46 га

•Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд Бороочийн ам, 289 га

•Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд Хүйн хөндий, 184 га

•Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд Өвөр уулын овоо, 353 га

•Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд Эмгэнтийн ам,' Тарвагатайн ам, 783 га

•Налайх дүүргийн V хороонд Нисэх хотхон, 166 га

 •Багахангай дүүргийн II хороонд Хангайн хөндий 1-р хэсэг, 611 га

•Хан-Уул дүүргийн XIII,

            XIV хороонд Сэнс толгой,

Доод өлзийт, Гавьжийн шанд,

1739 га

•Сонгинохайрхан дүүргийн

XXI хороонд Саалийн ам,

Ухны ам 1064 га

•Сонгинохайрхан дүүргийн

XXI хороонд Дүүрэнгийн

хөндий, Дундын ам,80га

•Баянзүрх дүургийн XX,

XXIII хороонд Баатархайрханы

ам, Цагдуултын ам, Баатар-

хайрханы дэнж, 108 га

•Багануур дүүргийн II

хороонд Булагтай, 950 га

•Баянзүрх дүүргийн XX хороонд Богдын давааны ам, 84 га 

Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд Шижирийн хөндий 223 га

Баянзүрх дүүргийн 20 хороонд Бага Улиастайн ам 52 га

Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд Бурхантын ам 399 га