О.Баасанхүү: Бизнесийн нөлөөллөөс гарахаар хоёр нам гэрээ байгуулсан
УИХ-ын гишүүн О. Баасанхүү
2014.10.22

О.Баасанхүү: Бизнесийн нөлөөллөөс гарахаар хоёр нам гэрээ байгуулсан

АН, МАХН хоёрын хамтын ажиллагааны гэрээ багагүй шуугиан дэгдээгээд байгаа. Үүнийг Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёр хоёулахнаа ярилцаад шийдчихсэн хэмээн АН-ын гишүүд, дэмжигчид ч эсэргүүцээд байгаа билээ.

Улмаар Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл энэ гэрээний талаар байр сууриа илэрхийлж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хууль зөрчсөн хариуцлага хүлээ хэмээж, харин МАХН-ын дарга Н.Энхбаярыг авлигач хэмээн цоллоод авсан. Тэгвэл Э.Бат-Үүлийг ийн хэлж ярьсанд  МАХН-ын гишүүд, дэмжигчид  ихэд бухимдалтай байгаа сурагтай.

Тухайлбал, О.Баасанхүү гишүүн "Нам өмчгүй байх, намын санхүүжилтын хандив нэртэй бизнесийн нөлөөллөөс гарахаар хоёр нам гэрээ байгуулсан. Э.Бат-Үүл юунд уурлав. Би хоёр намын гэрээ мөн Ерөнхий сайдыг дэмжиж байгаа. Нам бол үзэл суртлын байгууллага. Авлигалийн үзэл суртлаар бус зөвхөн хууль дүрмийн дагуу тэмцэх ёстой 90 оноос өмнөх алдааг бүү давт" гэжээ.