Хан-Уул дүүрэгт Иргэдийн оролцоогоор бүтээн байгуулалтын ажлууд эхэллээ
Хан-Уул дүүрэг 2013 оноос эхлэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл арга хэмжээг орон нутгийн иргэдийн бүлгээр хийж, хэрэгжүүлсэн сайн туршлагатай дүүрэг билээ.
2014 онд нийт 2 тэрбум 611 сая төгрөгний 50 төсөл арга хэмжээг төлөвлөж дүүргийн ИТХ-ын тогтоолоор баталсан ч Сангийн яамнаас нийслэл дүүрэгт өгч байгаа ОНХС-гийн төсвийн төлөвлөлт тасарч 651 сая төгрөгөөр танагдсан ч орон нутагт хороо бүрт нэн шаардлагатай бүтээн байгуулалтын ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэ өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд “Хамтын зүтгэл” иргэдийн бүлэг тус хорооны Сонголонгийн 3, 4 дүгээр гудамжны хашааг жигдлэх ажлыг орон нутгийн иргэдийн оролцоотойгоор хийж эхэллээ.
Иргэд өөрсдийн амьдарч байгаа хороогоо өөрсдийн хүчээр засч, сэлбэн ажиллаж байгаа нь бусад хорооны иргэдэд үлгэр дурайлал болсоор байна.