СЭРЭМЖЛҮҮЛЭГ
2014 он гарсаар 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар усны ослын 82 удаагийн тохиолдлоор удаа гарч 92 хүн амь насаа алдсан. Энэхүү осол маань иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас болж гардаг.
Зөвхөн 09 дүгээр сарын 15-22-ны өдрүүдэд усны ослын 6 удаагийн тохиолдлоор 7 иргэн амь насаа алдсан тул эцэг эхчүүд хүүхдэд зөвлөгөө өгч байх, мөн насанд хүрэгсэд гол, ус гатлахдаа анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Түүнчлэн цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 09 дүгээр сарын 26-ны өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр, 27-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 28-ны өдөр ихэнх нутгаар, 29-ний өдөр баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орж, салхи 27-28-ны өдрүүдэд ихэнх нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсэн шороон болон цасан шуурга шуурах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Онцгой байдлын ерөнхий газар