Ховдын залуусын санаачилга ажил хэрэг боллоо
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2014.09.17

Ховдын залуусын санаачилга ажил хэрэг боллоо

Ховд нутгийнхаа хөгжлийн төлөө санаа сэтгэл нэгдсэн 1970-аад онд төрсөн залуус жил бүр уулзалт зохион байгуулдаг аж.

Одоогоос таван жилийн өмнө УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачлагаар байгуулсан “Эргэн дурсахуй- Хөгжлийн түүчээ” клубынхны өдөрлөгт нэгэн үеийн 150 орчим залуу оролцжээ.

Тус клубынхэн анхны уулзалтынхаа үеэр нутагтаа хүүхдийн парк байгуулах санаачилга гаргасан нь С.Бямбацогт гишүүний дэмжлэг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар биеллээ олсон юм.

Баруун бүсийн хүүхэд залуусын соёл амралтын хүрээлэн болон өргөжсөн уг парк орон нутагт хамгийн анхных бөгөөд нийслэлийн хүүхдийн паркаас хэд дахин том талбайтай, 14 нэр төрлийн тоглоомтой, хөлбөмбөгийн талбай, усан оргилууртай юм байна.

Өнгөрөгч хугацаанд энэхүү паркаар 400 мянга орчим хүн үйлчлүүлжээ. Энэ үеэр паркийн хөлбөмбөгийн талбайд бэлтгэл сургуулилтаа хийдэг аймгийн өсвөрийн хөлбөмбөгийн багийнханд “Эргэн дурсахуй-Хөгжлийн түүчээ”клубээс стандартын бөмбөгүүд бэлэглэсэн аж.