2014.09.15

Д.Намсрай: Манай албан хаагчид шинэ тоног төхөөрөмжүүдийг туршиж байна

Онцгой байдлын ерөнхий газар Герман, Австри зэрэг Европын орнуудын шилдэг техник, тоног төхөөрөмжийг ашиглах боломж нээгдлээ. Тиймээс тус байгууллагаас дэлхийн шилдэг тоног, төхөөрөмжийн үзэсгэлэн зохион байгуулж албан хаагчдаа сургалтанд хамруулжээ.

Онцгой байдлын алба ард иргэдийнхээ аюулгүй тайван орчин амьдрах нөхцлийг хангах үүднээс аливаа гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх гээд цаг наргүй ажилладаг ч өнөөгийн шаардлагад нийцдэг тоног төхөөрөмж багаж хэрэгслээр дутмаг байдаг.

Тэгвэл Онцгой байдлын албаны зүгээс өөрсдийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр Австри, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудын техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдааг “Сокол “компанитай хамтран явууллаа.

Энэ үеэр “Манай байгууллагын удирдах ажилтны  сургалт болж байна. Түүнчлэн Онгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагууд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтаар бренд бүтээгдэхүүнийг туршиж байгаа, тэдгээр нь урьд хэрэглэж байгаагүй ашиглалтын горим өөр багажнууд юм. Тиймээс шинэ тоног төхөөрөмжтэй танилцаж, цаашдаа аль нь илүү хэрэгтэй гэдгийг мэдэхийн тулд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна” гэж ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах газрын дарга Д.Намсрай хэллээ.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү