Д.Тэрбишдагва: Монголд тулгамдаж байгаа асуудлыг инновациар шийдэх хэрэгтэй
Манай улсын эдийн засаг 2014 онд ойролцоогоор 11 %-ийн өсөлттэй гарах төлөвтэй байна. Мөн Монгол улсад бизнес хийх таатай орчны үзүүлэлт өмнөх жилийнхээс дөрвөн байраар, харин авилгалын индекс 11 байраар сайжирсан үзүүлэлт гарлаа.
Энэ тухай асуудал Хятадын Тянь-жин хотноо энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Дэлхийн эдийн засгийн чуулган”-ны үеэр яригдлаа. Энэ талаар чуулга уулзалтанд оролцсон Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагватай ярилцлаа.
Энэ удаагийн форумын сэдэв нь “Инновацийг ашиглаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх” гэсэн сэдвийн хүрээнд зохиогдсон байгаа. Ер нь бол хөгжилд илүү шинжлэх ухаанч болоод байна л даа. Ингэж хөгжлийг богино хугацаанд эрчимтэй явуулахын тулд бид нар яг юун дээр анхаарах вэ ?
Чуулга уулзалтаар “Инновацийг ашиглаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх” гэсэн сэдвээр 140 хэлэлцүүлэг явагдаж байна. Инноваци гэдэг бол нийгмийн салбараас авахуулаад үйлдвэр худалдаа, хөрөнгө оруулалт гэх бүх салбараар авч үзэж байна.
Энэ удаад бол “Инноваци” эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг тодорхой авч ярилцсан. Үүний хүрээнд 850 манлайлагч буюу эдийн засгийн аваргууд орж ирэн тус тусын салбартаа хэрхэн инновацийг ашиглаж яаж үр дүнд байгаа талаар хэлэлцүүлэгт оролцлоо.
Чуулга уулзалтаар Хятад улсын Ерөнхий сайдын илтгэлд ихээхэн анхаарал хандуулж байсан. Өмнөд хөршийн хувьд “Чанартай хөгжил” гэж яригдаад байгаа зүйл рүү хурдацтай орж байна. Тэгвэл манай улс юу дээр анхаарах ёстой юм бэ ?
Тус илтгэлээр “Инновацийг хөгжлийн алтан түлхүүр” гэж тодорхойлсон.
БНХАУ-ын Ерөнхий сайдын илтгэл бол бүхэл бүтэн Хятадын эдийн засгийн бодлогын талаар маш сонирхолтой илтгэл болсон. Хэвлэл мэдээллээр их шуугиж байгаа. Тус илтгэлээр “Инновацийг хөгжлийн алтан түлхүүр” гэж тодорхойлсон.
Бидний хувьд Инновацийг төрийн бодлогоор дэмжиж ашиггүй зүйлсийг хаяж, үр ашигтай руу нь хандах ёстой. Миний ойлгосон нэг зүйл бол манайхан аливаа нэг дэвшил гарахад бөөн бөөндөө хошуурдаг, харин эсрэгээрээ асуудалтай байгаа зүйлийг алдааг засаж илүү ашигтай ажиллаж болохыг харсан юм.
Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү