Д.Цэвээнжав: Хариуцлагын даатгалыг хамтдаа хөгжүүлье
Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав
2014.09.03

Д.Цэвээнжав: Хариуцлагын даатгалыг хамтдаа хөгжүүлье

Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжавын даатгалын салбарын хөгжлийн талаарх байр суурийг нь хүргэж байна.

Монгол улсад даатгалын үйл ажиллагаа хэрэгжиж  эхлээд 80 жил болж, эдийн засгийн хүрээнд бие даасан салбар болтлоо хөгжиж байна. Аль ч  улс оронд даатгалын салбарын хөгжилд томоохон түлхэц үзүүлдэг бүтээгдэхүүний нэгд  жолоочийн хариуцлагын даатгал ордог.

Манай улс 2012 оноос “жолоочийн хариуцлагын  даатгал” гэдэг бүтээгдэхүүнийг борлуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаармзамын хөдөлгөөнд идэвхтэй оролцогч даатгуулагчдын 93 хувь нь энэ даатгалд хамрагдаж, зам тээврийн ослын улмаас хохирсон иргэд, байгууллага 2013 онд 19,216 даатгалын тохиолдолд 10 гаруй тэрбум төгрөг, 2014 оны эхний 8 сард 12,292 даатгалын тохиолдол гарч 6,4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг даатгалаас олгоод байна.

Зам тээврийн аваар осол олон хүний амь нас, амьдралыг орвонгоороо эргүүлж, хохирсон нь хохироод өнгөрдөг байсан гашуун түүхийг жолоочийн хариуцлагын даатгал хэрэгжиж эхэлсэнээр нааштай өөрчлөлтийг бий болгож чадлаа.

Эндээс харахад иргэд байгууллага даатгалын ач холбогдлыг иргэж

2012 онд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд орсон нийт 386,000 тээврийн хэрэгсэл дээр 322,776 жолоочийн даатгалын гэрээ байгуулагдсан байна. Энэ нь бодитоор замын хөдөлгөөнд оролцдог нийт тээврийн хэрэгслийн 83,6% нь жолоочийн даатгалд хамрагдсан гэсэн дүгнэлтэнд хүргэж байна. Диаграм 1: Жолоочийн даатгалын гэрээний тоо сараар/Албан журмын даатгагчдын холбоо/

ойлгож өөрт учрах санхүүгийн эрсдлээс хамгаалах арга мөн гэдэгт эргэлзэхгүй болжээ. Нөгөө талаар болзолшгүй аюулын улмаас учирсан санхүүгийн эрсдлийг шуурхай арилгах боломжийг ард түмэндээ төр олгож байгаа томоохон ажил мөн. Ер нь албан журмын даатгалын бүтээгдэхүүний төрлийг улам нэмэгдүүлэх нь зүйтэй гэдгийг жолоочийн даатгалын хуулийн хэрэгжүүлэлтээс харж болно.

Хариуцлагын даатгалд заавал хамрагдсан байхыг хуульчилсан боловч хэрэгжээгүй хуулийн заалт олон бий. Аливаа даатгалын бүтээгдэхүүний худалдан авагч, даатгуулагч нь иргэд, аж ахуйн нэгж байдаг. Даатгуулагчдын ажил амьдралд тохиолдож болзошгүй аюул, эрсдлээс өөрийгөө хамгаалах эдийн засгийн нэг арга механизм нь даатгалд ухамсартайгаар хамрагдах явдал юм. Даатгуулагч танд тухайн жилд эрсдэл учрахгүй байсан ч нөгөө нэгэнд нь эрсдэл учирч байдаг. Тэгвэл даатгагч нь таны төлсөн даатгалын хураамжийг нөгөө хүнд тохиолдсон санхүүгийн эрсдлийг арилгахад зориулж байдаг.

Энэ утгаар нь аваад үзвэл хариуцлагын даатгал нь  эв санааны нэгдлийн илэрхийлэл /нэг нь нийтийн төлөө, нийт нь нэг хүний төлөө/ учраас даатгуулагч та өөрөөрөө бахархах чин сэтгэлийн илэрхийлэл болно гэдгийг ямагт санаж явахад илүүдэхгүй.

Даатгалын үйлчилгээ шударга хөнгөн шуурхай, ил тод зарчим дээр тогтож чадвал өгөөж нь өсч, хүртээмж нь нэмэгдэх болно. Орчин үеийн мэдээллийн технологийг оновчтой ашиглан нэвтрүүлж чадвал үйлчилгээнд ахиц дэвшлийг бий болгоно гэдэгт миний бие итгэл дүүрэн байдаг.

Монгол улс газар нутгийн хувьд хэдийгээр уудам том боловч мэдээллийн орчин үеийн технологийг ашиглаж програм хангамжийг мэргэжлийн түвшинд нэвтэрүүлвэл талын Монгол иргэн таны мэдээлэл

компьютерын талбар эзлэн тухална.

Манай холбоо жолоочийн хариуцлагын даатгалын гэрээг онлайн систем ашиглаж хийхээр зохион байгуулж, зам тээврийн ослын бүртгэл, түүний улмаас хохирогчид олгосон нөхөн төлбөрийг бүртгэн даатгагч нарыг үнэн зөв мэдээллээр хангах, даатгуулагчийн мэдээллийг мэдээллийн нэгдсэн санд үнэн зөвөөр оруулах зорилго тавин ажиллаж байна.

Албан журмын даатгагчдын холбооны хамт олон энэ үйлчилгээг улам боловсронгуй болгох томоохон эрмэлзэл дүүрэн ажиллаж байна.

Даатгалын үйлчилгээ нь даатгагч даатгуулагчийн  итгэлцэл дээр тогтож байгаа бөгөөд даатгуулагч таны тээврийн хэрэгсэл, замын хөдөлгөөнд оролцсон тухай мэдээлэл манай холбооны мэдээллийн санд орсон байдаг болохоор та ч худал мэдээлэл өгөх боломжгүй, даатгагч ч хууль тогтоомж зөрчиж бусдыг хууран мэхэлж таарахгүйг та бид харилцан итгэлцлийг бий болгож шударга ажиллаж хариуцлагын даатгалыг хамтдаа хөгжүүлье.