Р.Бурмаа: Нийтийн сонсголын хуулийн төслийг өргөн барьжээ
УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын Хорооны дарга Р.Бурмаа нийтийн сонсголын хуулийн төслийн талаар ярилцлаа.
-Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл бол ерөнхийлөгч санаачлаад УИХ-д өргөн бариад хэлэлцэгдээгүй чуулган завсарлачихсан байгаа юм. Гэхдээ энэ хуулийн төслөөр төрийн удирдлагад иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэсэн зорилго нь иргэдэд хамааралтай болгож ирж байгаа энэ хуулийн төслийг харж байгаа. Ер нь зарим талын харж байгаагаар заавал үүнийг бие даасан хуулиар зохицуулах шаардлага байхгүй, журмаар зохицуулж болох ийм асуудал. Бие даасан болгох шаардлага байхгүй гэсэн талаар асуудалд хандаж байна л даа. Энэ нийтийн сонсголын тухай хуулийг яагаад заавал бие даасан хууль болгох гээд байгаа шаардлагыг тайлбарлаж өгөөч?
Одоо зарим нэг хууль болон их хурлын тухай, дэгийн тухай хуулинд нээлттэй сонсголыг хийх хуулийн төсөл байдаг юм. Хуулийн төсөл дээр ард иргэдийн саналыг авахдаа хэлэлцүүлэх тал дээр заалтууд байдаг. Гэхдээ хэт ерөнхий нэг, нэг заалтууд орчихсон байдаг нь түүнийг хэрэгжүүлж болно, хэрэгжүүлэхгүй байсан ч болдог. Хэн нэгэн хүний үзэмжээр албан тушаалтан хүн хүсвэл хэрэгжүүлдэг хүсэхгүй нь түүнийг хэрэгжүүлэхгүй байдаг.
Хууль тусад нь гаргачихвал зайлшгүй хэрэглэх ёстой.
Ийм ийм тохиолдлоос бусад үед заавал хийнэ гэдэг ч юм уу.
Энэ өөрөө нээлттэй байна. Сонсголд ийм ийм хүн оролцуулна. Энэ тухай иргэд мэдээлэл авах эрхээр хангагдана. Мэргэжлийн байгууллагуудыг болон экспертүүдийг заавал оруулна гэдэг ч юм уу ингэж тусгайлан хууль гаргаж өгснөөрөө заавал цаашид хэрэгжих боломжтой болох юм.
Одоо нээлттэй сонсголын тухай хууль байдаг. Энэ хуулийн төслийг хэрвээ хууль санаачлагч нь өөрөө хүсээд, ард иргэд тухайн орон нутагт ажил мэргэжлийн хүрээнд хэлэлцүүлэг хийе гэх юм бол их хурлын чуулганы гуравны хоёрын дэмжлэг авсан байх ёстой.
Тэгэхээр өдөр тутмын их хурлын болон өөрөө удирдах байгууллага, захиргааны байгууллагын хувьд байнга хэвшээд явах үйл ажиллагаа болох юм. Энэ утгаараа иргэдийн гаргах үйл явц, гаргасан хууль, дүрэм журам хэрэгжих явцад дээр томилгоонд явахаар үнэхээр шаардлага хангагдсан хүн бол албан тушаалд томилогдож байна уу үгүй юу, их хурлын гишүүд их хурлаас томилогдсон хүмүүсийг ч гэсэн иргэд төсөл гаргах юм бол мөрдөн шалгаж, үнэлгээ дүгнэлт өгөх гээд их олон төрлийн сонсголуудыг хийх нь бодит оролцоог бий болж байгаа юм.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэүү?