2014.07.04

Газрын тосны тухай хуулийг байнгын хорооны хурал алгасаж баталжээ

Газрын тосны тухай болон дагалдах хуулиуд батлахдаа төсвийн байнгын хороогоор дамжуулан хэлэлцэлгүй алгасаад баталчихжээ.

Долдугаар сарын нэгэнд хуулийн хугацаагаар завсарладаг хаврын чуулган нийгэм эдийн засгийн ач холбогдолтой хэд хэдэн хуулийг шуурхайлан баталсны нэг нь Газрын тосны тухай хууль байсан. Энэ хуулийн шинэчлэн найруулагатай холбоотой дагалдах өөр олон өөрчлөгдөх хуулиуд байсан.

Тиймээс энэ хуулийг ганцхан байнгын хорооны чуулганд шийдэхгүй. Эдийн засгийн байнгын хороо, байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, төсвийн байнгын хороогоор дамжигдан батлагдах ёстой байсан.

Гэвч их хурлын гэрлийн гэмээр хурдан хууль батлах явц төсвийн байнгын хороогоо, алгасаад чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдээд тус хууль батлагдсан байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн манай байнгын хороо хүрээнд байх хуулиуд санал хураагдах явцад нь асуусан л даа. Төсвийн тухай хууль, Татварын тухай хууль, Гаалийн тухай хууль НӨАТ тухай хууль гэх мэт хуулиудыг нэмэлт өөрчлөлтийг төсвийн байнгын хороогоор оруулахгүй баталчихсан.

Энэ хуулиуд нь эрхлэх асуудлын хүрээнд заавал харьяалагдах байнгын хороогоор орох ёстой байсан.Тэр талаасаа асуудал хөндөгдвөл эдгээр хуулиудын чадамжтай юу чадамжгүй юу гэдэг хэсэг асуудал хүндрэлтэй нөхцөл байдлыг дагуулж болзошгүй гэлээ.