2014.06.25

Сайд С.Эрдэнэ мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр /2014.06.25/ Төрийн ордны “Г” танхимд мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийн эхэнд өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод  өргөн барьсан “Гэр бүлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар сэтгүүлчдэд танилцуулав.

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Гэр бүлийн тухай хууль бол 1999 оноос хойш өөрчлөлт хийгдээгүй эргэж харах ёстой хуулиудын нэг юм. Гэр бүлийн тухай хуулийг нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний хөгжил, хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсрууллаа . Гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, гэр бүл салалт, өмч хөрөнгө хуваах асуудлаас эхлээд олон зүйлд хууль эрх зүйн зохицуулалт хийснээс гадна хамтран амьдрагчийн хууль ёсны хариуцлагыг тусгасан гэв.

Мөн манай улсын эмэгтэйчүүд сүүлийн үед гадаад иргэдтэй гэр бүл болох явдал эрс нэмэгдэх хандлагатай болсон учир  хуулийн төсөлд энэ талаар оруулжээ. Гадаад хүнтэй гэрлэсэн иргэдийн салалт, өмч хөрөнгө хуваахтай холбоотой маргаан ихээхэн байдаг ч хуулиар зохицуулах эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас иргэд  хохирох явдал цөөнгүй байгаа талаар УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэлсэн юм.

“Нийгмийн даатгалын сан”-гаас “Капитал” банкинд байршуулсан мөнгө тухайн банкны нийт активийн 39 хувьтай тэнцэж байгаа гэсэн мэдээлэл худал ташаа болохыг албан ёсоор мэдэгдлээ.

Дараа нь тэрээр "Нийгмийн даатгалын сан”-тай холбоотой худал ташаа мэдээлэл хэвлэлээр бичигдэж буйг онцлоод залруулга хийв.

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Нийгмийн даатгалын сан”-гаас  “Капитал” банкинд байршуулсан мөнгө тухайн  банкны нийт активийн 39 хувьтай тэнцэж байгаа гэсэн мэдээлэл худал ташаа болохыг албан ёсоор мэдэгдлээ.

Нийгмийн даатгалын сангаас “Капитал” банкинд байршуулсан мөнгөн хадгаламжийн хэмжээ нь тухайн банкны нийт активын 18,9 хувьтай тэнцэж байгаа гэв.

“Нийгмийн даатгалын сан”-гаас арилжааны долоон банкинд 420 тэр бум төгрөгийн мөнгөн хадгаламж байршуулсан бөгөөд тухайн банкны нийт активын 20 хувиас илүүгүй байх зарчмыг баримталж банкуудтай гэрээ байгуулсан байна