Дунг жэ: Санья хот дэлхийд цэвэр агаараар гайхагддаг
БНХАУ-ын Хайнань мужийн Санья хотын аялал жуулчлалын компанийн Санья хот дахь салбарын захирал Дунг Жэтэй ярилцлаа.
-Санья хотын гол онцлог юу вэ?
Санья хот бол Хятадын цорын ганц халуун бүс. Тус хотод ирснээр цэвэр агаарыг мэдрэх болно. Санья хотод ирснээрээ байгалийн сайхныг мэдрэх боломжтой. Дэлхийд цэвэр агаараар хоёрт ордог. Учир нь байгаль орчноо маш сайн хамгаалдаг.
-Цэвэр агаараараа алдартай гэлээ. Байгаль орчноо хэрхэн хамгаалдаг вэ?
Тухайлбал Санья хотод шинээр аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол байгаль орчноо хамгаалах уу, яаж хамгаалах вэ гэдгийг нь харж зөвшөөрөл олгодог. Мөн байгуулагдсан хойноо хамгаалж байна уу гэдгийг нь маш сайн шалгадаг. Хэрвээ байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулж байгаа бол тэр байгууллагыг хаах хүртэл арга хэмжээ авдаг. Санья бол байгаль орчноо хамгаалдгаараа алдартай. Жишээлбэл Кактус ресорт Санья гээд зочин буудлын далай эргийн машин нь нарны зайгаар ажилладаг байх жишээтэй. Бензин, түлш хэрэглэдэггүй онцлогтой. ы
-Нанша агуй нэлээд алдартай гэсэн. Энэ талаараа танилцуулаач?
Бурхан шашны өнгө төрхийг харуулсан газар. Энд 108 метр өндөртэй Жанрайсаг бурхан сүндэрлэж байдаг. Наншань энэ онцлогоороо жуулчдыг анхаарлыг ихэд татдаг юм.
-Хятад улс их олон үндэстэнтэй. Санья хотод ямар үндэстэн амьдардаг вэ?
Тийм ээ. Санья хотод дөрвөн гол үндэстэн амьдардаг. Ли, Мяо үндэстэн бол уугуул үндэстнүүд юм. Хан үндэстэн хамгийн их хувийг нь эзэлдэг. Мөн Хотон гээд муслимын шашинтай үндэстэн амьдардаг.
-Жуулчдад хэр таатай газар вэ. Танай хотод аялал жуулчлал хэзээнээс хөгжсөн бол?
Санья хот залуу хот. 1989 онд албан ёсоор байгуулагдсан. 1992 оноос эхлээд жуулчдыг татах болж аялал жуулчлалаа идэвхтэй хөгжүүлж ирсэн түүхтэй. Аливаа улс орны аялал жуулчлал хөгжихөд иргэдийн үйлчилгээ бол сайн байх шаардлагатай. Саньячууд их эелдэг сайх ааштай хүмүүс байдаг.