2014.05.05
Кувейт улсад албан айчлал хийв
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Пүрэвжаваар ахлуулсан Хэнтий аймгийн Төлөөлөгчид өнгөрсөн 3 дугаар сард Кувейтын Эмир Сабах Ал Ахмед Ал Жабер Ал Сабахын урилгаар Кувейт улсад албан ёсны айлчлал хийлээ.
Хоёр орны найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааны хүрээнд Эмирийг өөрийн биеэр удаа дараа Хэнтий аймагт зочилж, иргэдийн сайн сайхан, эрүүл энхийн төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж, өгөөмөр тусыг үзүүлж ирсэнд талархаж харилцан итгэлцсэн хамтын ажиллагааг цаашид бүх түвшинд өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.