С.Бямбацогт: Есдүгээр ангидаа зуны амралтаар автомашин авчихаар мөнгө олж байлаа
Түүний өрөөнд Алтай таван Богд, Цамбагарав, Мөнххайрхан, Сутай, Бурхан халдун, Жаргалант хайрхан гээд Монголын ноён оргилууд “сүндэрлэжээ”. Бямбын ярилцлагын маань энэ удаагийн зочин ууланд ави рах хообийтой. Хэцүү хүнд, эрсдэлтэй энэ спортод яагаад дурласных нь учрыг удахгүй та мэдэх болно. УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг залуу улстөрч гэдгээр нь уншигчид мэднэ. Гэхдээ энэ удаа улс төр биш энгийн яриаг эрхэм гишүүнтэй өрнүүллээ.
-“Монголын топ залуу” гэсэн өргөмжлөл авсан юм байна. Ер нь топ залуу гэж ямар хүнийг хэлдэг юм бол оо?
-Өнгөрсөн онд “Зиндаа” сайтаас хэлэлцүүлэг хийж, залуусын саналаар тодруулсан юм билээ. Би гуравдугаарт нь орсон байсан. Хүн бүр л өөрийгөө мундаг, боловсролтой, сайхан залуу гэж боддог байх. Гэхдээ гол нь өөртөө итгэлтэй, зөв үзэл бодолтой, түүгээрээ бусдад үлгэрлэж, араасаа дагуулж чаддаг хүнийг топ залуу гэж хэлнэ. Өөрөө төлөвшөөгүй байж “од” болчихлоо гээд явах нь утгагүй. Үг, үйлдэл нь зөрдөггүй, тэр нь нийгэмд хүлээн зөвшөөрөгддөг байх ёстой болов уу. Түүнээс биш би мундаг гэж цээжээ дэлдээд, хэвлэлд их гарснаараа шилдэг болохгүй. Агуулга, хэлбэр нэгдэж байж төгс зохицол болно. Аль нэгийг нь хөөгөөд явчихвал болохгүй. Манай залуус хэт их хэлбэр хөөгөөд байх шиг.
-Энэ тодорхойлолтдоо Та өөрөө хэр нийцэж байна вэ. Далай лам “Зөв бодол, зөв үг, зөв үйлдэл” гэж сургасан байдаг. Энэ зарчмыг баримталдаг юм аа даа.
-Их товчхон, зөв тодор хойлолт. Аль болох зөв бодолтой, зорилготой, түүндээ зөв замаар хүрэх юмсан гэж бодож явдаг л даа. Зөв зүйл бодсон мөртлөө буруу арга хэрэглээд байвал үр дүнд хүрэхгүй.
-Үүнээс гадна топууд бас бүх та лын авьяастай байвал зү гээр байх. Таныг багадаа волейболоор аймгийнхаа шигшээд тоглодог байсан гэдэг. Бас цөөнгүй уулын оргилыг “эзэлсэн” байх аа?
-Сайхан дуулж, бүжиглэдэг, спортоор хичээллэдэг байх нь хувь хүний сонирхол, чадвараас хамаарна. Хүн нэг спортоор дагнаад хичээллэвэл амжилт гаргадаг. Миний хувьд спортыг амьдралын зорилгоо болгоогүй, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, эрүүл байхын тулд сагс, волейбол, теннис, шатар гэх мэт спортын төрлөөр хүний нүүр улайлгахааргүй байх хэмжээнд хичээллэдэг. Ууланд авирах, оргилд нь гарах хэцүү. Хэрэв хэлбэр хөөе гэвэл зааланд хүмүүсийн алга ташилт дунд байж болно. Ууланд бол намайг хэн ч харахгүй, хэдүүлхнээ авирдаг үзэгчгүй спорт. Хэдэн өдөр, шөнийн турш амь амьдралаа дэнслэн, тэмцэж, тэвчээр хатуужил шалгаж байж оргилд нь гардаг. Оргил дээр гарсны дараа бүх зүйл алган дээр тавьсан мэт харагдана. Тэр сайхан мэдрэмж, сэтгэлийн жаргалыг 5-10 минут л мэдэрнэ. Уулын оргил дээр салхитай, маш хүйтэн, удаан байх боломжгүй шүү дээ. Энэ хэдхэн хормын мэдрэмжийг амсахын тулд хатуу ширүүн замыг туулан авирдаг. Монголынхоо 4000 метрээс дээш өндөртэй 10 гаруй оргилд гарсан. Миний өрөөнд зураг нь байгаа оргилуудын дийлэнхэд нь авирсан. Өнгөрсөн зун амрахдаа 4012 метр өндөр, захчины ноён оргил буюу Баатархайрхан уулын Цастад авирсан. Мөн Алтай таван Богдын нэг ноён оргил болох 4034 метр өндөр Малчны оргилд том хүүтэйгээ гарсан.
-Заавал уулын спорт сонирхох болсны учир юу вэ?
-Би зургаан дүүтэй, айлын том хүүхэд. Багаасаа ачаа үүрч, “Би л дүү нартаа шан татах ёстой” гэж боддог байсан минь өнөөдөр амьдралд тэс вэр тэвчээртэй, хөдөлмөрч бай хад сургасан. Тийм ч учраас тэвчээр хатуужил шаардсан энэ спортыг сонирхох болсон биз.
-Амьдрал бол бартаа ихтэй, олон даваатай том уул. Энэ уулын аль хавьд нь та мацаж явна вэ?
-Залуу хүн учраас дөнгөж л бэлээс нь дээш мацаж эхэлж байна. Гэхдээ эхлээд амьдрал хэмээх энэ том уулын оргил буюу зорилгоо олж харах ёстой. Тэгээд түүнд хүрэхдээ хаагуур явбал хад асга ихтэй, намаг шавар бага байгааг тооцож байж авирна. Бас хэнтэй хамтрах вэ, аль үед нь амрах юм, бэрхшээл гарвал яаж шийдэх гэх мэтээ бүгдийг нь тооцож байж авирах учиртай. Хэрэв уулын оргил буюу зорилгоо олж хараагүй бол мянга мацаад үр дүнд хүрэхгүй. Оргилоо олоод харчихсан бол тууштай, тасралтгүй хөдөлмөрлөх нь чухал. Олж харсан ч гэсэн юу ч хийхгүй бол бас л ахиц гарахгүй шүү дээ.
-Тэгвэл таны зорьсон оргил юу вэ?
-Манайх удмаараа төрийн хүмүүс байсан. Тиймээс тэднийхээ нэрийг муугаар дуудуу лахгүй байх юмсан гэж хичээдэг. Монголчууд биеэ засаад гэрээ, гэрээ засаа тө рөө зас гэдэг. Би тодорхой хэмжээнд биеэ, гэрээ засчихсан учраас төрийнхөө төлөө түмэн олныхоо итгэлийг алдахгүй ажиллаж, эх орныхоо хөгжилд өөрөөс шалтгаалах бүхнээ хийхийг зорьж байгаа. Түүнээс биш албан тушаал, эрх ямба миний зорилго биш.
-Хүн машин биш. Тиймээс оргилоо зөв олж харсан ч тооцоон дээр алдаж болно. Замд нь нэг ангал таараад унавал яах вэ?
-Тооцоогоо л буруу хий - сэн байна. Зөв бодол, аргаар ажилладаг хүнд саад то хиолдохг үй гэж боддог. Мэдээж алдаа гарч болно л доо.
-Та түрүүн зургаан дүүгээ авч явахын тулд багаасаа ачаа үүрсэн гэж хэлсэн. Энэ нь магадгүй бизнес сэтгэлгээг тань хөгжүүлсэн байх. Таныг есдүгээр ангид байхдаа тоосго цохиж, “УАЗ-469” машин авч байсан гэж сонссон. Ер нь бизнесийн гараагаа хэрхэн эхэлсэн бэ?
-Дөрөвдүгээр ангид байхдаа би сонгино тарьж байсан юм. Аав маань Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргаар ажиллаж байгаад Чандмань сум руу шилжсэн юм. Мянгад сумынхан ногоо их тарьдаг байсан. Чандмань сум руу нүүхдээ бид хоёр уут төл сонгино авч явсан юм. Шинэ нутаг маань өндөр газар учраас ногоо тарьдаггүй байсан юм билээ. Тэнд улсын заан Батзоригийн аав Чогсом гээд нэгдлийн ногоочин байсан хүнээр ногоо тариулахаар болсон юм. Тэгэхэд нь бид тусалж ажилласан. Газраа хагалж, тарьцаа бэлдэж, зэрлэг зулгаагаад л сонгино тарьж эхэлсэн. Зунжин зэрлэг зулгааж, сонгиноо услаад их ургац хурааж авсан. Намар нь ажлын хөлсөнд нэгдлээс 200 төгрөгийн цалин авч билээ. Тэгж анх хөдөлмөрийн амт шимийг мэдэрч байсан. Аав маань 2-3 жил өвдөөд аравдугаар ангид байхад бурхан болсон юм л даа. Аав удаан өвдсөн учир орлого багасаж, ээжийн цалингаар найман ам бүл амьдрах хэцүү болсон. Тиймээс манай дүү Балжинням бид хоёр наймдугаар ангиасаа зун бүр ээждээ нэмэр болохын тулд тоосго цохиж эхэлсэн. Хүмүүс ширхэг тоосгыг 30- 40 мөнгөөр зардаг байсан бол бид түүнийгээ шатаагаад төгрөг 10 мөнгөөр зардаг байсан. Зуны турш өдөрт 1000 тоосго шатааж зардаг байлаа. Ингээд есдүгээр ангидаа 30 мянган тоосго цохиж, шатааж зараад 30 мянган төгрөг олж байлаа. Энэ бол “УАЗ-469” машин авах хэмжээний мөнгө байсан. Гэхдээ машин аваагүй, түүнтэй тэнцэх хэмжээний мөн гийг манай дүү бид хоёр хүү хэд байхдаа олсон гэсэн үг. Тэр үед энэ машин 29 мянган төгрөг байлаа. Одоо “УАЗ-469” 16-17 сая төгрөг байгаа шүү дээ, одоогийнхоор есдүгээр ангийн хүүхэд ийм хэмжээний мөнгийг зуны амралтаараа олж байсан гэсэн үг. Дараа нь 20 настайдаа хөдөлмөрийнхөө хөлсөөр УБ 51-19 дугаартай шар өнгийн “УАЗ-469” машин авч байлаа. Хүн зорилго тавиад хөдөлмөрлөвөл амжилт олж чадна гэдгийг багадаа ойлгосон.
-Уулын оргил булаахаас гадна өөр юунаас амьд ралын таашаалыг авч байна вэ?
-Хааяа зааланд тоглож, най зуудтайгаа яриад саунд суудаг.
-Та нэг хэсэг чуулганы танхимд зургийн аппарат бариад “паппарацидаад” суудаг байсан. Тэр зургуудаараа үзэсгэлэн гаргах уу?
-УИХ-д орж ирэхээсээ өмнө ажлаар хөдөө их явдаг байсан. Тэгж явахдаа байгалийн сайханд зураг авна, сайн аппарат хэрэглэдэг байлаа. УИХ-д орж ирээд хэсэг зураг дарсан ч цаг зав бага болжээ. Хэзээ нэгэн цагт чөлөөтэй болсон үедээ байгалийн сайханд аялж, зургаа дараад явна даа. Ер нь дарсан зургуудаараа үзэсгэлэн гаргах бодол бий. Хэдэн мянган зургийн архивтай, түүнийг ангилж ялгах, хэрэгтэй хүнд нь өгөхөд цаг их зарцуулна байх.
-Та яриасаг хүн үү?
-Үгүй, би их дуугүй хүн.
-2008 онд Парламент бүрдсэний дараа шинэ гишүүдээс та хамгийн их ярьж, санал бодлоо илэрхийлж эхэлсэн л дээ. Магадг үй ингэснээрээ бус даасаа түрүүлж олон ний тэд танигдсан байх. Бас их яриа хүн болов уу гэж бодсон юм.
-“Би хийх ёстой” гэсэн багийн зан байдаг л даа. Энэ зангаараа л шинэ гишүүдээс түрүүлж ярьж эхэлсэн. Би хийхийн тулд ярьдаг. УИХ-ын энэ хүндтэй танхимд, олон туршлагатай улстөрчтэй мөр зэрэгцэн суугаад дуу хоолойгоо илэрхийлнэ гэдэг хэр баргийн аавын хүүд хэцүү юм байна лээ. Анх хөлсөө гоожуулаад л үздэг байлаа. Одоо хэлж, хийх гүй бол туршлагажих гэж хүлээсээр байтал дөрвөн жил дуусна. Ард түмний итгэл даагаад сонгогдсон, хийх үүрэг хүлээсэн юм чинь гэж ханд сан минь түлхэц болсон байх.
-Эмэгтэй хүн өдөрт 7000, эрэгтэй хүн 3000 үг ярих нөөцтэй байдаг гэсэн судалгаа байна. Эмэгтэй хүн ажил дээрээ их ярилаа ч өдрийн нөөцийн тал нь үлддэг, эрчүүдийнх бол бараг дуусчихдаг. Энэ нь эхнэрийн зүгээс “Чи надтай юм ярихгүй байна, тоосонгүй” гэсэн гомдол үүсгэдэг гэнэ. Улстөрчид жирийн эрчүүдээс илүү ярьдаг, тэгэхээр эхнэртэйгээ ярих үгийн нөөцгүй болдог байх даа.
-Амьдрал тогтчихсон учраас асуудал бага. Манайх гурван хүүтэй. Хоёр бага маань ихэр, одоо хоёр ойтой. Оройд хоёр багыгаа тойрч, шуугилдаж байгаад л унтдаг. Өглөө сэрэхэд хүүхдүүд шаагилдаад угтдаг. Ийм сайхан өнөр өтгөн гэр бүлтэй. Хүүхд үүдээ хараад ярих хүсэл улам төрөөд байна уу гэхээс тэр хооронд үг яриа дуусахгүй шүү дээ. Би хүнд өндөр шаардлага тавьдаг, түүнд нь хүрч ажиллаж чадахгүй болохоор их бухимддаг. Хүнийг ч, өөрийгөө ч зовоогоод гээд эхнэр намайг зэмлэдэг л юм. Гэхдээ ажлын ачаалал, бухимдал гэртээ ороход л алга болно шүү дээ.
-Танай эхнэр, та хоёрыг нэг ангийнхан гэдэг юм билээ?
-10 жилийн нэг ангид, нэг ширээнд суудаг, нэг байранд амьдардаг байсан. Гэхдээ тэр үедээ бид хоёр найзалж, үерхэж байгаагүй. Сүүлд их сургууль төгсөж очоод л үерхэж, гэр бүл болсон.
-УИХ-д хүмүүс өөр өөрийн имиж бүрдүүлдэг. Таны имиж юу вэ?
-Хувийн хэвшилд ажиллаж, зовлон жаргал амссан хүний хувьд ард түмний амьдрал ямар байгааг мэднэ л дээ. Тиймээс бүх асуудалд оролцдог. Хүмүүс аль нэг сэдэв, чиглэлийг сонгож мэргэшдэг юм байна лээ. Гэхдээ чуулганаар хэлэлцэж буй асуудал бүр надад, манай найзуудад тохиолдож байсан учир дуугүй байж чаддаггүй. Тэднийг төлөөлж орж ирсэн юм чинь би дуугарах ёстой гэж боддог. Бүх л салбарын асуудлаар саналаа хэлж, ярьдаг болохоор миний фокус сарничихсан байх. Ер нь эдийн засагч хүн учраас цаашид энэ чиглэлээрээ дагнах бодол бий.
-Таныг Ховдод хүүхдийн парк барьж байгаа гэж сонссон. Хэзээ ашиглалтад орох вэ?
-Хүүхдийн баяраас өм нө, тавдугаар сарын 31-нд ашиг - лал тад оруулахаар ажил лаж байна. Хүмүүс төс вийн хө- рөнгөөр ийм юм хийх хэрэгтэй юм уу гэж асуу даг. Ховдын цаад талын сумд нийслэлээс 1500-2000 км алслагдсан байхад иргэд хүүх дүүдээ Улаанбаатарт авчирч тоглуулж ча дахгүй. Энэ нь алс хязгаарт төр сөн хүүхдүүдийн буруу биш шүү дээ. Тиймээс нутгийн маань хүүхдүүд 50-60 км яваад аймгийн төвдөө очиж, паркад тоглог гэж бодож энэ ажлыг хийж байгаа.
-Удахгүй хүүхдийн баяр болно. Хүүхдүүдээ яаж баярлуулах вэ?
-Хүүхдүүдтэйгээ өдөр бүр л баярладаг даа. Тэдэнтэйгээ гадуур хоол идээд баярлах байх.
Өнөөдөр сонин