С.Бямбацогт: Хоорондоо зөрчилтэй байгаа хуулийг "хамт явуулна" гэсэн, заалтаар нь хэрэгжүүлж болохгүй
2012.04.25

С.Бямбацогт: Хоорондоо зөрчилтэй байгаа хуулийг "хамт явуулна" гэсэн, заалтаар нь хэрэгжүүлж болохгүй

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.
-Орон нутгийн сонгуулийн хууль гацаанд орлоо. Энэ асуудалд хоёр нам өөр өөр байр суурь илэрхийлж түүн дээрээ хатуу зогсч байгаа. Ер нь нэгдсэн байр суурьт хүрэх нь үү?

-Асуудлыг харахаар ажлын хэсэг, намын бүлгүүд ажиллаад байгаа юм шиг мөртлөө ахиц, үр дүн гардаггүй. Гал барьж авах гээд халгаж тойроод байгаа байдлаар сүүлийн хагас жилийг өнгөрөөлөө УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг бид батлахдаа орон нутгийн Сонгуулийн хуулийг хамт баталъя гэсэн. Тэгж байтал АН хамтарсан Засгийн газраас гарч сөрөг хүчин болсон. Сөрөг хүчин болсон даруйд нь асуудлыг шийдэх гэсэн авч чадалгүй байсаар намрын чуулган завсарласан юм. Тэгээд орон нутгийн Сонгуулийн хуулийг батлах гэж ээлжит бус чуулганыг зарласан бай цаг. Үүгээр ч шийдэж ча  цаагүй. Ингээд хаврын чуулган эхэлж 20 гаруй хонолоо. Энэ хугацаанд ч асуудал шийдэгдсэнгүй. Өөрөөр хэлбэл энэ сарын 27-нд сонгуулийн тов гарна. Гэтэл наана нь энэ асуудал шийдэгдээгүй байж байдаг. Бас Үндсэн хуулийн Цэц дээр гулсах асуудал шийдэгдээгүй байна. Монгол Улсын байгалийн баялгийг гадныхан эзэмшиж дур мэдэн наймаалцаад эхэллээ. Ийм томоохон тулгамдсан асуудлууд байна. Эдгээрийг бид яаралтай шийдэх хэрэгтэй, Гэтэл үүний хажуугаар Ц.Нямдорж сайдыг огцруулах уу, үгүй юу гээд п асуудал гараад ирлээ. Х.Баттулга, Ц.Нямдорж хоёрын хэрүүл ч бас л байна. Нэг их чухал биш мөртлөө олон нийтэд сонирхолтой улс төр өрнөөд байгаа юм. Энэ нь хэлбэр талаасаа сонирхолтой харагдаж байгаа ч цаг хугацаа биднийг хулээхгүй. Хуулиа баталж гаргахад багахан хугацаа үлдэж. өдрөөр хэмжигдэж байна шүү дээ. Тиймээс асуудлыг эрэмбэлж улс төржмөөр байгаа юм.

-Таны нам АН-ын саналыг хүлээж авах боломжгүй байгаа юм уу?

-Хэрвээ хоёр сонгууль хамт явбал МАН  ялагдал хүлээнэ гэж айгаад байгаа зүйл.огт байхгүй. Хамт явуулбал АН ялна гэсэн ойлголт ч байхгүй. Ийм зүйлийг хоёр намын бүлэг бодохгүй байгаа. Өнөөдөр зөвхөн төр тогтвортой байх ёстой гэдгийг л баримтлах нь чухал. Гэтэл төрийн эрх барих ёсыг бүрдүүлэх сонгууль маань тодорхойгүй хуулиар, цаг хугацааны боломжгүй нөхцөл байдалд явагдах гээд байна. Хүн хүчний хувьд ч гэсэн ихээхэн дутмаг болно. Үүнээс болж сонгуульд ялагдагсад нийгмийг янз бүрийн зүйлд өдөөн турхирах вий гэдгээс болгоомжилж байгаа. Бусдаар өнөөдөр аль нь надад ашигтай вэ гэж харах ёсгүй. МАН-ын байр суурь энэ. Өчигдөр МАН-ын бүлэг нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулахаар шийдвэр гаргасан. Үндсэндээ энэ асуудлыг АН хүлээж авах байх. Тэгвэл асуудал гацаанаас гарч цааш явах боломжтой болно. Үүнээс гадна Цэц яаралтай их суудлын хуралдаанаа хийж сон гууль холимог тогтолцоогоор явах уу, хосолмол тогтолцоогоор явах уу гэдгийг шийдэх хэрэгтэй байна.

-Хүн бүр л сонгуулийн үр дүн шударга байх ёстой гэж ярьж байна. Гэтэл шударга явуулах гол түлхүүр нь болох цахим үнэмлэх хэвлэгдэхээ больчихлоо шүү дээ?

-Иргэд тодорхой мэдээлэлтэй байгаа байх, Хамтарсан Засгийн газрын үед Тэргүүн Шадар сайд байсан Н.Алтанхуяг уг ажлыг гардаж хийсэн. Энэ хүн ажилдаа нэлээд хойрго хандсан юм болов уу. Эсвэл хариуцлагагүй байв уу. Үүнээс болж цахим үнэмлэх хугацаандаа амжихгүй болсон гэсэн ойлголттой байгаа. Угаасаа тийм л юм байна лээ. Харин одоо энэ асуудалд хэн нэгнийг буруутгаж улс төр хийгээд байлгүй хуучин үнэмлэхээрээ сонгуулиа яаж шударга явуулах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Миний хувьд сонгуулийг шударга явуулах бололцоо байгаа гэж үзэж байна. Учир нь 2010 онд иргэний шинэчилсэн бүртгэлийг хийж, хурууны хээг нь бүртгэлийн нэгдсэн санд төвлөрүүлсэн байгаа. Үүгээр иргэдийн давхардал, шийдэл нэг мөр арилсан гэж ойлгож байна.

-Энэ мэдээллийн эсрэг мэдэгдэл гарсан. Л.Амарсанаа дарга УБЕГ-ын дарга болсноор, Ц.Нямдорж сайдын харьяанд энэ газар очсоноор ажил нь урагшлахаа байсан гэж байгаа. Энэ үнэн юм байна лээ шүү дээ?

-Ер нь бодит байдлыг иргэдэд хүргэж байх ёстой. Цаг нь тулсан хойно гэнэт цахим үнэмлэх гарахаа байсан гэж мэдэгдвэл юу болох вэ. Тиймээс үнэн бодит мэдээллийг төр засаг, ард иргэддээ өгөх ёстой. Тэгэхээр эдгээр хүмүүсийг ажлаа зохих ёсоор нь хийж байгаа гэж бодож байна. Харин хийнэ гэж явж байгаад цаг хугацаа нь тул сан хойно гэнэт асуудлыг дэлгэвэл яах вэ. Монгол төрийн үйл ажиллагаа тасалдах уу.

-Цахим үнэмлэх сонгуулиас хойш арав хоногийн дараа хэвлэгдэх юм байна лээ. Үнэмлэхийг хэвлэгдтэл сонгуулийг хойшлуулж болохгүй юм уу?

-Цахим үнэмлэхнээс шалтгаалж сонгууль хойшлогдоно гэдэг боломжгүй зүйл. Төрийн эрх барих хугацааг Үндсэн хуулиар заачихсан байгаа ш дээ. Тэгэхээр. хугацаандаа бүх ажил хийгдэх ёстой. Яг өнөөдрийн байдлыг жишиж харахад нэг хүн 50 кг ачаа үүрэх чадалтай байхад 100 кг-ыг үүрүүлэх гээд байгаатай адил байна. Илүү ачаа үүрсэн хүн даахгүй ш дээ.

-Сонгуулийн хуулиас гадна өөр улс төр өрнөсөөр байна. Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудал л гэхэд эрчимтэй яригдаж байгаа?

-Энэ асуудал дээр хэт улстөржилт явагдаж байна л даа. Гэхдээ өнөөдөр улс төрийн намууд, дүгнэлт, шийдвэрээ таргаагүй байна, Тиймээс огцруулах нь зөв, буруу гэж хэлэх боломжгүй юм.

-Энэ асуудал Н.Энхбаяр даргыг баривчилсантай холбоотой үүссэн. Тухайн үеийн үйл явцын талаар таны бодол?

-Монголд хууль хэрэгждэг байх ёстой. Хэн ч хууль зөрчих эрх байхгүй. Тиймээс батлагдаж гарсан хуулийг хэрэгжүүлэх үүргийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, гишүүд, ард түмэн нь бүгд хүлээх ёстой. Хуулийн хүрээнд, хуулийн байгууллагынхны хийж байгаа ажил мэдээж тодорхой үндэслэлтэй байдаг байх. Тухайн үед хууль зөрчсөн бол Ц.Нямдорж сайд байтугай л хариуцлага ярих ёстой. Миний Хувьд гэвэл тухайн үед хүчний байгууллагынхан бага зэрэг зохисгүй үлдэл гаргасан юм болов уу гэж харсан.

-Ер нь хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж ярьдаг. Яг үнэндээ тэр бүр хууль хэрэгждэггүй. Үүний нэг жишээ нь Орон нутгийн сонгуулийн тухай хууль байна?

-Сонгуулийн хуулийн хүрээнд сонгуулийг нэг өдөр явуулах гэхээр бодох зүйл их байна. Бид аливаа хуулийг батлахдаа холбогдох хуулийн заалтуудыг нь зэрэгцүүлж ярьдаггүйгээс болж энэ асуудал үүссэн. Сонгуулийн хуулинд яг үнэндээ нэг өдөр байх ёстой гэж тусгагдаагүй байгаа ш дээ. Тухайлбал УИХ-ын сонгуулийг ажлын өдөр, орон нутгийн сонгуулийг амралтын өдөр гээд заачихсан. Мөн санал  хураах хугацааны тухайд л гэхэд УИХ-ын сонгуулийг 20 орон нутгийнх 22 цаг гэх мэтээр оруулсан байгаа. Ийм зөрчилтэй байгаа хуулиудыг яаж хэрэгжүүлэх юм бэ гэхээр хоёр сонгуулийг хамт явуулна гэж шийдэхдээ зөрчилтэй асуудлуудыг нь хамт хэлэлцэх ёстой. Ийм зөрчилтэй байгаа зүйлийг ганцхан "хамт явуулна" гэсэн томьёоллынх нь хүрээнд шийдэж болохгүй.

-УИХ-д МАХН-ын бүлэг байгуулагдах гэж байсан нь тодорхой болсон. Танай намын хэсэг гишүүд ийм шийдвэр гаргасан байгаа юм?

-МАХН-ын бүлэг байгуулагдана гэж би хэн нэгний ярьж байхыг сонсоогүй юм байна. Байгуулагдахгүй байх гэж бодож байгаа. Яагаад гэвэл УИХ-д нэр дэвшсэн нам эвсэл наймаас дээш суудал авбал бүлэг байгуулна гэж заасан байгаа шүү дээ. Тэгэхээр МАХН-ын бүлэг УИХ-д байгуулагдах ямар ч боломжгүй.

-Тэгвэл энэ есөн гишүүн яагаад намынхаа бодлогын эсрэг зүйл ярьж, намынхаа сайдыг  огцруулах гээд байна вэ?

-УИХ-ын гишүүн гэдэг ард түмний элч, төлөөлөгч. Тиймдээ ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, чуулганы хуралдаан дээр хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй хуулийн заалттай. Тэгэхээр эдгээр хүмүүсийг үзэл бодлоо ' илэрхийлсэнд нь шүүмжилж ярих нь зохисгүй юм. Гэхдээ намын  гишүүд гэдэг нэг бодлого нэг зорилттой байх ёстой. Хоорондоо маргалдах, зөрчилдөх асуудал байж л байдаг. Энэ бол эрүүл үзэгдэл. Энэ байтугай юм болдог ш дээ. Тэгэхээр гайхаж цочирдоод байх зүйлгүй. Эрүүл нам оршин байгаагийн илрэл юм.

МАН-аас тойрог авч чадахгүй хэдэн гишүүд нь ингэж яриад байгаа юм биш үү?

-Тойроггүй үлдсэн болохгүй. Д Тэрбишдагва гишүүн л гэхэд Сонгинохайрхан дүүргээс манай намд суудал аваад ирэх хүн байна. Ч.Улаан, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир гээд бүгд л тойрогтой. Тийм асуудал огт байхгүй.


Нийтлэлч
Л.Мөнхтөр
Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.