Ц.Даваасүрэн: Монголын төр гацаанаас гарах ёстой
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.
-Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Та энэ асуудлыг аль өнцгөөс нь харж байна вэ?
-Одоо хэлэлцэгдэж байгаа асуудал нь зөвхөн Засгийн газрын тухай болон УИХ-ын тухай хуулийн өөрчлөлтийг ярьж байгаа. Ард түмэн өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтийн тухай хангалттай ярьсан. Гэтэл Үндсэн хуулийн 29.1-д УИХ-ын гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгч сайд, Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно гэсэн заалтыг өнөөдөр үлдээх гэж байна.
Үүнээс үүдэн надад Үндсэн хуулийг өөрчилсөн болж ард түмний нүдийг хуурах гэсэн оролдлого гэсэн хар төрж байгаа. Нэг үгээр хэлбэл, хуурамч косметик хагалгаа хийж байна. Харин үүнийгээ УИХ-ын тухай болон Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулсан болж цайруулах санаатай байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, ингэснээр давхар дээлгүй боллоо л гэж харагдах гэх гээд байна.
Хоёрдугаарт, энэ давхар дээлний талаар ярих гэж байгаа бол 3/1 нь буюу 50 хувь нь үлдэнэ гэсэн ойлголт байж болохгүй. Хуучин Үндсэн хуульд байсан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэх заалтыг сэргээх ёстой. Харин одоогийн заалтаар УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болж, төрийн хариуцлага хяналтыг сулруулсан асуудал хэвээрээ л үлдэнэ.
УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн хоёр заалтад байнга байр сууриа илэрхийллээ.
Нөлөөтэй буюу гол яамдын сайд нар давхар дээлтэй үлдэнэ. Тиймээс ингэж нүд хуурсан байдлаар асуудлыг шийдэж болохгүй. Тэгэхээр Үндсэн хуулийн гол өөрчлөлтийг авч хаях ёстой. Тиймээс энэ асуудалд бид сайн анхаарал хандуулж, дордуулсан долоон өөрчлөлтөө эргэж сайн ярилцах ёстой юм.
-Үндсэн хуулийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах замаар Засгийн газрын гишүүний албыг давхар хашдаг зарчмыг шийдэх талаар ярьж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг нь хуулиар тогтоосон өндөр шалгууртай. Тэгэхээр энэ босгыг давж өөрчлөлт оруулах боломж найдвар хэр байна вэ?
-Үндсэн хуулийн өөрчлөлт нь өөрөө хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлт гарсан байдаг. Тийм учраас хууль зөрчсөн асуудлыг өөрчлөхөд хялбархан байна. Яагаад гэхээр процесс нь хууль зөрчигдөж хийгдсэн учраас л ингэж хэлээд байгаа юм.
2000 онд давхар дээлний асуудлыг шийдэхдээ иргэдээ санал авах байсан. Гэтэл тухайн үед тэгээгүй. Тийм учраас үүнийг шийдэхэд хялбар. Харин өргөн баригдах асуудал дээр мэдээж хэрэг бусад улс төрийн хүчнүүдтэй ярилцаж, хэлэлцэж шийднэ.
Өөрөөр хэлбэл, ганц хүн, улс төрийн бүлэглэл шийдэх асуудал биш шүү дээ. Давхар дээлний асуудлыг ингэж байж л шийднэ. Тийм учраас л Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаралтай хийх ёстой. Гэтэл гол асуудал болоод байгаа зүйлд анхаарал хандуулахгүй байгаа нь хар дагуулаад байгаа юм. Үүний цаана боломж гарвал сайд болчих юмсан гэсэн санаа яваад байгаа болохоор л асуудлыг хөндөхгүй байх шиг байна.
-УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг гарсан. Бие даагчдаас энэ ажлын хэсэгт байгаа юу?
-Үндсэн хуулийн энэ ажлын хэсэгт дээрх байр сууриа удаа дараа хүргүүллээ. Бие даагчид Үндсэн хуулийн өөрчлөлт дээр хоёр зүйлээр байр сууриа илэрхийлж байгаа. Нам сонгуулахгүй, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн хоёр заалтад байнга байр сууриа илэрхийллээ.
Удахгүй Цэцэд хандана. Баримт материалаа бүрдүүлээд явж байна. Цаашид 50, 50 хувиар нам хүн сонгодог тогтолцоог өөрчлөх гээд байна. Үүний эсрэг байр суурьтай байгаа. Ер нь нам сонгодог асуудал Үндсэн хуульд зөрчилтэй гэж үздэг.
-Засгийн газрын тухай хуулийн хэрэгжих хугацааны талаар сөрөг хүчин санал нийлэхгүй байгаа. Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжих ёстой юу?
Үүнийг улстөржүүлээд цаг алдаад байвал энэ барилга дахиад л энэ хэвээрээ ашиглалтад орохгүй. Тиймээс хүүхдээр улс төр хийх бус тэдний эрх ашгийг хамгаалах, тавигдсан хөрөнгийг нь төсөвлөж, объектуудаа ашиглалтад оруулах ёстой.
-Засгийн газрыг бушуухан унагачихъя гэсэн бодлоор хандахгүй. Харин энэ асуудлыг төгс хийх ёстой. Түүнээс биш маргааш Засгийн газрыг унагаж, бололцоо гарах нь уу гэсэн байдлаар асуудалд хандахгүй. 2008 онд Засгийн газар 1.5 сая төгрөгийг иргэн бүрт өгнө, улс орны эрх ашгийн төлөө хамтарлаа гэж ард түмэнд учирсан зовлонгоор нь тоглож байна. Үндсэн хуулийг нэг бүрчлэн биелүүлж амьдрах учиртай. Тиймээс өөрчлөлт оруулж өгөх ёстой гэж хэлээд байгаа юм.
-Давхар дээлний асуудлаас гадна энэ долоо хоногт царцаасан объектуудын асуудлыг хэлэлцэнэ. Бүтээн байгуулалтын ажил ид эхэлж байхад энэ асуудалд гацаа үүсчихлээ шүү дээ?
-243 объектын асуудлыг хэлэлцэхгүй бол болохгүй. Эдгээр барилгуудын 60 хувьд нь боловсролын салбартай холбоотой сургууль, цэцэрлэг, дотуур байр бий. Үүний цаана эргээд хүүхдийн асуудал яригдана. Цаашлаад, эрүүл мэндийн салбарын барилгыг нэмбэл үндсэндээ 70-80 хувь нь дээрх салбарт харьяалагдах юм.
Тийм учраас аудитын дүгнэлт дээр ажилласан Төсвийн байнгын хорооныхон дотуур байр, цэцэрлэг, сургуулийг энэ онд дуусгая. Хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас болж төсөвт өртөг нь нэмэгдсэн, хугацаа нь удааширсан барилгуудыг дуусгахгүй байгаа нь цаанаа иргэдийн эрх ашгийг хохироож байгаа гэж үзсэн. Манай улсын барилгын ажил улирлын шинж чанартай.
Үүнийг улстөржүүлээд цаг алдаад байвал энэ барилга дахиад л энэ хэвээрээ ашиглалтад орохгүй. Тиймээс хүүхдээр улс төр хийх бус тэдний эрх ашгийг хамгаалах, тавигдсан хөрөнгийг нь төсөвлөж, объектуудаа ашиглалтад оруулах ёстой. УИХ ч гэсэн энэ шийдвэрийг гаргаж өгөх байх гэж найдаж байна. УИХ-аас чиглэл өгсний дараа Засгийн газраас энэ асуудлыг ярина.
Тиймээс цаг алдах гээд байгааг л хэлмээр байна. Үүнээс гадна дээрх 246-аас гадна 160 орчим объект улсын төсвийн хөрөнгөөр санхүүжиж байгаа. Цаана нь орон нутгийн хөрөнгөөр санхүүжиж байгаа хэчнээн барилга байгааг хэлж мэдэхгүй шүү дээ. Сүүлийн 2-3 жилд ашиглалтад орсон барилга гэж байхгүй. Тиймээс монголын төр энэ гацаанаас гарах ёстой.