МАХН-аас "Шударга ёсны индер” арга хэмжээг зохион байгууллаа
2014.04.14

МАХН-аас "Шударга ёсны индер” арга хэмжээг зохион байгууллаа

Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр МАХН-ын дарга, МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсан өдөр юм. Тэгэхээр энэ өдрийг угтаж намын удирдлагууд болон гишүүд дэмжигчдийн зүгээс өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэдний хэлж байгаагаар энэ бол цэвэр улс төрийн хэлмэгдүүлэлт байсан гэв.

МАХН-аас хэлмэгдүүлэлт эхэлсэн өдөр гэж үзэж “Шударга ёсны индер” арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээгээр Монголд шударга ёс байгаа эсэх, цаашид улс төрийн хэлмэгдүүлэлт гаргахгүйн төлөө хэрхэн ажиллах талаар олон нийтэд мэдээлэл өгөх, зурагт самбаруудыг байрныхаа гадна өлгөсөн байсан юм.

Мөн МАХН-ын дүүрэг хороодоос болон гишүүдийн зүгээс хэлмэгдүүлэлт эхэлсэн өдөр гэж үзэж намын дарга Н.Энхбаярыг ямар ч үндэслэлгүйгээр баривчилж улс төрийн хэлмэгдүүлэлт шударга бус үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Хэлмэгдүүлэлт илүү мафижсан шинжтэй болсон байна гэж би хардаж санаа зовж байгаа.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба: “Хэлмэгдүүлэлтийг хэн явуулдаг вэ гэдэг дээр ард иргэд маш тодорхой ойлголттой байна. Хэлмэгдүүлэлтийн цаана мэдээж эзэн байгаа. Хий хоосон зүйл биш.”

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Хэлмэгдүүлэлт илүү мафижсан шинжтэй болсон байна гэж би хардаж санаа зовж байгаа. Үүнийг л зогсоох ёстой. Эрх зүйн шинэтгэл гэдэг гоё тогтолцоо гаргахдаа биш, эсвэл гоё байшин барихдаа биш”

МАХН-ын эмэгтэй гишүүд, дэмжигчид төрийн ордоны хоёр талын хаалгыг угааж төрийн ордонд шударга бус хүн битгий ороосой хэмээн угаал үйлджээ.