С.Бямбацогт:Шийдвэр нь гарсан учраас хийх л хэрэгтэй
2012.02.29

С.Бямбацогт:Шийдвэр нь гарсан учраас хийх л хэрэгтэй

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.
Ирэх сонгуулиар иргэд цахим үнэмлэхтэй болсон байх ёстой. Гэтэл энэ ажил ихээхэн удааширч байна. Сонгуулиас өмнө тарааж амжих болов уу?

-Нэгэнт төр засаг нь  бодлого шийдвэрээ гаргасан л бол хэрэгжүүлэх учиртай. Миний бодлоор цахим үнэмлэхийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй хэцүү зүйл байхгүй байгаа. Яагаад гэхээр өнгөрсөн 2010 онд Монгол Улсын хэмжээнд хүн амын тооллого явагдсан. Түүний зэрэгцээ иргэний шинэчилсэн бүртгэлээ явуулсан. Иргэдийн хаяг болон хурууны хээг авсан байгаа шүү дээ.

Үндсэндээ шинэчилсэн бүртгэл явагдаад дуусчихсан.

Тодруулбал иргэдийн мэдээлэл цахим хэлбэрт шилжсэн. Энэ бүхэн бэлэн байгаа учир өөр хүндрэл бэрхшээл гээд байх зүйлгүй. Одоо ганцхан хэвлүүлж тараах ажил л үлдсэн гэж ойлгож байна. Бусад мэдээллийн бааз нь бүрдсэн  байх.

-Энэ ажлыг МАН-аас удаашруулж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Үнэхээр тарааж амжих болов уу?

-Хэвлэж гаргаад тараана л гэж бодож байна. Шийдвэр гарсан тохиолдолд хэрэгжих л ёстой. Үүний төлөө хариуцсан агентлагууд нь ажиллаж байгаа байлгүй дээ.

-Хэрэв амжихгүй бол асуудлыг яаж шийдэх вэ?

-Хуучин үнэмлэхээрээ сонгуульдаа оролцоно.

-Тэгвэл сонгуулийг автомат системээр явуулна гэдэг худлаа болох юм биш үү?

-Бүх иргэдийн бүртгэл шинэчлэгдсэн учраас сонгууль будлиангүй явагдах  байх аа.

Эх сурвалж
"Нийслэл Таймс" сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.