С.Бямбацогт: Манай гэрийн хажууд шовоохой барьчихаар нь орсон чинь хөөдөг байна ш дээ
2012.01.16

С.Бямбацогт: Манай гэрийн хажууд шовоохой барьчихаар нь орсон чинь хөөдөг байна ш дээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос дараах тодруулгыг авлаа.
үүлийн үед улс төр хийгээд эдийн засаг ихээхэн бужигналаа. Энэ тал дээр таны тайлбар?

-Ерөнхийдөө нөхцөл байдал тогтворгүй байна. Валют, бензин шатахууны үнийн өсөлтөөс хамаараад бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байх шиг байна.

Энэ нь эргээд улс төрийн нөхцөл байдалтай холбогдож байх шиг.

Анх 2008 онд хамтарсан Засгийн газрыг байгуулж байсан. Энэ засаг эх орныхоо эрх ашгийн төлөө хэзээ болтол хоёр талд гарч, бие биенээ үзэн ядсан харцаар харах вэ гээд хамтраад, нийлээд ажиллая гэсэн. Энэ хугацаанд олсон ололт амжилт олон байна. Хамтарсан Засгийн газрыг би хувьдаа муу хэлэхгүй. Нөгөө талдаа удаашралтай шийдэж чадаагүй ажлууд байгаа. Гэхдээ ажил хийвэл дуустал, давс хийвэЛ уустал гэж ярьдаг. Тиймээс энэ ажлуудаа хийгээд ард нь гарсан бол сайн байх байлаа.. Гэтэл АН замын дундаас харамсалтайгаар хариуцлагаас зугтаж хамтарсан засгаас гарлаа.

АН хамтарсан засгаас гарах эсэхээ шийдэх тухай ҮЗХ-гоороо хуралдуулсан. Тус хурал дээрээс та хөөгдөж харагдсан?

-Та бүхэн санаж байгаа байх. 2009 онд С.Баяр дарга, С.Батболд Ерөнхий сайдад ажлаа өгч байхад АН-ын дарга Н.Алтанхуягаас би асууж байсан. "Ер нь сандал ширээ, албан тушаалын төлөө хамтарч энэ Засгийн газарт орсон юм уу" гэхэд "Эх орныхоо эрх ашгийн төлөө ажиллахын тулд Засгийн газарт хамтарсан. Тиймээс хөөсөн ч бид хамтарсан Засгийн газраас гарахгүй" гэж хэлж байсан. Гэтэл тэгж хэлж байсан хүн хөөгөөгүй байхад Засгийн газраас гараад явчихлаа.

Энэ асуудалтай холбоотойгоор л "Хөөгөөгүй байхад яагаад та нар гарах гэж байгаа юм бэ" гэж хэлэх гээд тэр ҮЗХ-ны Хуралдаанд орсон юм.

АН бол хамгийн их нээлттэй, хүний эрх чөлөөг дээдэлдэг нам гэж яригддаг. Хурлаа ч гэсэн нээлттэй явуулж орон даяар цацаж байсан. Тэгээд тэр хурал чөлөөтэй гэж бодоод л ороод суусан. Харамсалтай л юм. Тэд чинь манай гэрийн баруун хаяанд танайхаас хөөсөн ч гарахгүй шүү гээд хоол хувааж идэж байсан шүү дээ. Гэтэл гэрийн хажууд шовоохой барьчихаар нь орсон чинь хөөдөг байна ш дээ.

-Ер нь АН засгаас гарсан нь МАН-ынханд, тэр дундаа залуу гишүүдэд нь илүү боломж олгож байгаа юм биш үү. Та ч гэсэн нэг сайдын суудалд суух гэж байгаа гэсэн.

-Энэ асуудалд би хариулмааргүй байна.

Нийтлэлч
Л.Төр
Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.