
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.03.03
Гурван талт хэлэлцээрийг баталгаажуулав
Эрүүл мэндийн сайд Н.Удвал, МЭМАҮЭ-ийн Холбооны дарга О.Мягмар, МХХЭМБН Холбооны ерөнхийлөгч З.Мэндсайхан нар “Эрүүл мэндийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2014-2016 оны хамтын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.
Гурван талт уулзалтад ЭМЯ, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны төлөөлөл оролцож, салбарын 2014-2016 оны хамтын ажиллагааг хэлэлцсэн байна.