С.Бямбацогт Засгийн газрыг ташуурдахаар шийджээ
С.Бямбацогт волейбол тоглож байгаад хөлөө багагүй гэмтээсэн сурагтай. Клиникийн II эмнэлэгт хэсэг хугацаанд эмчлүүлсний дараа Төрийн ордноор суга таягтай үзэгдэх болсон.
Залуу гишүүн УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилсан юм байна. Түүнээ өчигдөр өргөн барилаа. "УИХ-ын гол чиг үүргийн нэг нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих УИХ үүнийгээ хангалттай биелүүлдэггүй. Одоогийн байдлаар батлагдаж гарсан 400 гаруй төсөл, хөтөлбөр хэрхэн яаж хэрэгжиж байгаа нь тодорхойгүй. "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийг УИХ баталсан. Дагалдуулж 17 хууль шинээр санаачилж, 22 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг Засгийн газарт үүрэг болгосон. Харамсалтай нь, Ерөнхийлөгчийн зүгээс Агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төсөл ирүүлснийг эс тооцвол Засгийн газар нэг ч хууль өргөн барьсангүй. Урт нэртэй хууль байна. Аль хэдийнэ батлагдсан энэ хуулийг Засгийн газар, яам, агентлагууд хэрэгжүүлээгүй. УИХ-ын баталсан хууль хэрэгжүүлэгч байгууллагад таалагдахгүй бол хэрэгжүүлэхгүй байж байгаад хүчингүй болгуулъя гэсэн зарчмаар Засгийн газрын үйл ажиллагаа явж байна. Ийм байж таарахгүй шүү дээ. Тийм учраас УИХ-ын болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа юм" гэж УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд учирласан байна.