“ХБНГУ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” гэрэл зургийн үзэсгэлэн гадаад харилцааны яаманд боллоо.
2014.02.07

“ХБНГУ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд “ХБНГУ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” гэрэл зургийн үзэсгэлэн гадаад харилцааны яаманд боллоо.

Үзэсгэлэнг Монгол Улсын Гадаад харилцааны яам ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, ЮНЕСКО-гийн Германы Үндэсний комисс болон ХБНГУ-ын ЭСЯ хамтран зохион байгуулж байгаа юм.

ЮНЕСКО-гийн “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай Конвенц”-ийг дээрх өвийг хадгалан хамгаалж, таниулан сурталчлах улмаар хойч үедээ уламжлан үлдээх зорилгоор 1972 онд баталж Монгол Улс 1990 онд нэгдэн орсон түүхтэй.

Өнгөрсөн оны байдлаар тус конвенцид 190 улс нэгдэн, Дэлхийн өвийн жагсаалтад 160 орны 981 газар бүртгүүлжээ. Үүнээс 759 нь соёл, 193 нь байгаль, 29 хосолмол өв юм. Харин ХБНГУ-аас Дэлхийн өвд нийт 38 газар бүртгүүлжээ.