Өөрөө өөртөө туслах “ Миний паспорт “ аян эхэллээ
Өөрөө өөртөө туслах “ Миний паспорт ” аян
2013.12.13

Өөрөө өөртөө туслах “ Миний паспорт “ аян эхэллээ

Хүүхэд , өсвөр үеийнхний өөртөө болон бусдад , нийгэмдээ тустай олон сайн үйлийг хийж бүтээх Аймгийн засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний нэрэмжит Өөрөө өөртөө туслах “ Миний паспорт ” аян нээлтээ хийлээ.

Аяны нээлтийн үйл ажиллагаанд АЗДТГ-н НХХ-н дарга Б.Нацагдорж, БГ-н дарга О.Ариунгэрэлт, ХГБХХ-н дарга Т.Хонгорзул нар оролцож, анги, хамт олноороо, хүүхдийн оролцооны байгууллагаараа нэгдсэн 100 хамт олонд амжилт хүсэн аяныг паспортыг гардуулж өглөө.

Аян нь 2013-12-11-2014-05-01 хүртэл 6 сарын хугацаатайгаар

1.      Эрүүл мэнд, нөхөн үржихүй- Эрүүл амьдрал

2.      Хөгжил төлөвшил- Оролцоо

3.      Мэдээлэл харилцаа

4.      Бусдын төлөө

5.      Байгаль, ан амьтан зэрэг 5 чиглэлээр үйл ажиллагаагаа зохион явуулж Аймгийн засаг даргын нэрэмжит Алт, Мөнгө, Хүрэл  өргөмжлөлийн эздээ тодруулах юм.

Мөн энэ үеэр МХБ-н салбар Аймгийн Хүүхдийн Нэгдсэн зөвлөлд шинээр элсэж буй гишүүдийн тангараг өргөх ёслол боллоо.