Япон зантай Д.Ганхуягт сонгогчид нь ам сайтай байна
2012.03.23

Япон зантай Д.Ганхуягт сонгогчид нь ам сайтай байна

Энэ удаа эрхэм гишүүн Д.Ганхуягийн 2008  онд УИХ-д нэр дэвшин өрсөлдөхдөө өгсөн   сонгуулийн амлалтыг нэхэхээр тойргийг нь зорилоо. Парламентад анх залрахдаа энэ тойргоос сонгогдсон түүнийг буцаад ирэхэд нь тосоод авсан сонгогч олондоо   Ардчилсан намын мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн бүгдийн төлөө тэрбээр хүч  хайрлахгүй зүтгэхээ илэрхийлж тухайлан өөрийг нь түшээ болгосон хүмүүсийнхээ  амьдрал ахуйг сайжруулахад чиглэсэн хувийн амлалтыг ч өгсөн юм билээ. Тэрбээр анх 2004 оны сонгуульд "Эх орон-Ардчилал" эвслээс нэр дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүн болсон. 2008 онд хоёр дахь удаагаа сонгогдож АН-д өрсөлдөгчтэй нь хүчний харьцаа ойртуулах    баталгаатай    нэг суудлыг зулгааснаараа намдаа гавьяатай нэгэн. 2004 онд анх нэр дэвшихэд нь түүнийг хэн билээ гэж гайхах хүн нэг биш байсан юм.

Хэтэвчнийхээ зузаан, хөрөнгө бэлийнхээ ачаар өндөр сэнтий өөд зүтгэв үү хэмээн хардсан зарим нь Д.Ганхуягийг Цагаан морин жилийн хувьсгалд оролцож МоАХ-г байгуулалцаж явсныг дуулаад хэлэх үгээ буцаан залгиж байсан нь үнэн. Ардчиллын ачаар хувийнхаа төлөө чамгүй хүч гарган ажилласан тэрбээр Арлын Японд сурсан сургууль, тогтоосон хэлхээ холбооныхоо ачаар бизнесээ өргөжүүлж найзуудтайгаа хамтарч байгуулсан жижиг   компани нь "Бридж" нэртэй томгрупп болтлоо өргөжсөн. Япончуудын хоолноос овоо хэдэн жил хуваалцсан тэрбээр аливаад зарчимч хандаж сурсан төдийгүй хөдөлмөрч занг нь ч хуулж чадсан гэдэг. Хуруу хумсаа  хуйхлан  байж  олсон хэдэн  бороо  таарсан  бүгдэд цацаад байдаггүй чанга зан ч Наран улсын найз нараас нь үүдэлтэй    биз.Түүнээс юм салгах гэсэн хүн хийх ажил нь тодорхой, үр дүн нь ойлгомжтой, өгөөж нь бодитой байна гэдгийг баталж чадах ёстой гэнэ.

2008 оны сонгуулийн амлалт нь түүний энэ зантай  холбоотой байж. Тэр бусдын  адил нэлээд хэдэн зүйл  амласан  ч,санасныг бодвол хийж бүтээсэн юмтай  юм. Тойрогтоо хамгийн их анхаарал хандуулж   өнгөрсөн дөрвөн жилийн дотор УИХ-аар 180  гаруй  тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалтыг батлуулж чадсан зайтай хүн юм. Хамгийн их мөнгө зулгаасан дүүрэг нь эднийх. Түүгээр зогсохгүй гадаад, дотоодын  дэмждэг байгууллагууд болон хувиасаа сонгогчдынхоо нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд 1.2 тэрбум төгрөг зарцуулсан байх юм. Худал амлаж, хулгаж зугтдаг гишүүдийг бодвол түүний хийсэн бүтээсэн нүдэнд харагдаж, гарт баригдахаар. Гишүүдийн дунд "Бодлого боловсруулагч"-аараа алдаршсан түүнийг сонгогчид нь "Хэлснээ хийдэг хүн" гэх юм билээ. Мэдээж Оюутолгой, Тавантолгойн гэрээг эсэргүүцэж олон өөрчлөлт оруулж чадсан, тойрогтоо  амласан амлалтуудаа хэрэгжүүлсэн болохоор нь ийнхүү нэрлэдэг байх. Түүгээр ч зогсохгүй дүүргийнхээ боловсролын салбарт хөрөнгө оруулж нийт 15 сургуульд барилга барих, өргөтгөл,засварыг гүйцэтгэж өгсний зэрэгцээ цэцэрлэгийн бяцхан үрсэд хаягласан томоохон хөрөнгө оруулалтыг харамгүй хийжээ.

Мэдээж энэ бүхэнд гишүүдийн тэрбум төгрөгөөсөө зориулж, улсын төсвөөс хөрөнгө гаргуулаад зогсоогүй  өөрийн  мөнгөнөөс ч чамгүй ихийг оруулсан юм билээ. Баянзүрх дүүрэг хамгийн олон хүн амтай болохоор эрүүл мэндийн салбарын олон тулгамдсан асуудлыг шийдэхэд Д.Ганхуягийн  тус дэм байсан гэнэ. Тухайлбал, Цэргийн эмнэлгийн цогцолбор, дүүргийн төрөх, Сэтгэцийн болон өрхийн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв гээд 20-иод газрыг тоног төхөөрөмж, засвар үйлчилгээнд анхаарч шаардлагатай хөрөнгийг нь  шийдүүлж  өгснийг  нь онцлохоос  аргагүй."Угаасаа Д.Ганхуяг бүтээлч   хүн. Дэд бүтэц, барилгад чамгүй хөрөнгө хаяж, эвдэрснийг нь засч, босгохыг нь босголцсон, ямар ч байсан хийсэн юмтай шүү" хэмээн тус дүүргийн V хорооны  иргэн СЯнжин ам сайтай байна билээ.Тэр тусмаа Хонхор өртөө, Хужирбулан, Налайх гээд алслагдсан40гаруй газарт харанхуй шахам амьдардаг иргэддээ эрчим хүчний шугам тавьж, цахилгаан хангамжийг нь сайжруулсан нь сонгогчдод төдийгүй улсад тустай ажил болжээ. Тэр уржнан жилийн үерт автсан айлуудад "Бридж" групп болон     Солонгосын эрчим хүчний корпораци зэрэг компанитай хамтран 14 орчим сая төгрөгийн эд зүйлс айл өрхүүдэд хүргүүлсэн бол дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт "Ахмадын   сэргээн  засварлах физик эмчилгээний тасаг"-ийгЯпон улсын санхүүжилтээр 130 сая төгрөгөөр байгуулсан, 52 дугаар цэцэрлэгт 125 сая , төгрөгийн өргөтгөл хийсэнд нь ахмадууд тун сэтгэл хангалуун байна.Д.Ганхуяг хувиасаа болон дэмжигч  иргэд,   байгууллага, гадаадын тусламжаар хэрэгжүүлсэн ажлууддаа нийт тав орчим тэрбум төгрөг   зарцуулсан болохоор нь ч тэр үү тус дүүргийнхэн нэр дэвшээд ирвэл сонгоод өгнө өө гэцгээж байна билээ. Аштай юу ганц гишүүн ч гэсэн амласнаа биелүүлж байгаа нь. Ийнхүү түүний талаар сонгогчид нь юу ярихыг сонирхлоо.

Нүдэнд харагдаж, гарт баригдахаар олон ажил хийсэн

IV хорооны иргэн Н.Болороо

-Би аль ч намыг дэмждэггүй. Намыг биш үзэл бодлыг нь эрхэмлэдэг гэх үү дээ. Ганхуяг гишүүн их зүйл хийсэн. Байрны дээвэр туурга зэрэг ажил хүнд харагдахгүй болохоор хүмүүс мэдэхгүй байж мэднэ. Түүнээс гадна хүүхдийн тоглоомын талбай, үйлчилгээний төвийн эргэн тойрны тохижилт зэрэг маш их өөрчлөгдсөн зүйл бий. Тэр бүгдийг Д.Ганхуяг, ЗАлтай, О.Сайханбилэг гишүүн хийсэн.Ганхуяг гишүүн сонгогчдынхоо дунд рейтинг өндөр байгаа. Угаасаа ч их ажилласаг  хүн шүү дээ.

 

Ийм хүн олон байвал монгол хурдан хөгжинө

II хорооны иргэн С.Цэрэндолгор

УИХ-д нэр дэвшиж 'байгаа гишүүдийг зарим иргэн барилгачин, барималчин гэж боддог юм шиг байгаа юм. Барилга барьсангүй, бүтээн байгуулалт хийсэнгүй гээд гоочлоод байдаг. Тэд шинэ барилга барихгүй ч хуучныг засварлах, сэргээх, шинэ үедээ үлгэр дуурЙал үзүүлэх, ард түмний дуу хоолой болох гээд олон ажил хийдэг. Д.Ганхуяг гишүүний хувьд энэ үүргээ сайн гүйцэтгэж байгаа. Ер нь хувь хүнийхээ хувьд ч тэр их оюунлаг сайн хүү. Ийм зөв бодолтой, өндөр боловсролтой хүн Монголд ховор. Би маш их дэмждэг. Төр түшилцэж яваа гишүүдийн дунд ийм хүн олон байвал манай улс богино хугацаанд хөгжинө гэж боддог шүү.

Дахин нэр дэвшвэл саналаа өгнө

III хорооны иргэн Б.Ичинхорлоо

-Би энэ дүүргийн иргэн хүний хувьд түүнийг хүндэлдэг, дэмждэг. Д.Ганхуяг гишүүн нүдэнд үзэгдэж, иргэдийн амьдрах орчинд нөлөөлөхөөр олон ажил хийсэн. Манай хорооны байрнууд 1969 онд ашиглалтад орсон. Хуучны байрнууд болохоор дээврээс нь ус гоождог байр цөөнгүй. Харин 2008 оны сонгуулиар манай тойргоос нэр дэвшсэн Ардчилсан намын гишүүн Д.Ганхуяг болон ЗАлтай хоёр нийлж манай хорооны хэд хэдэн байрны дээвэр янзалж, цахилгаан шат сольж өгсөн. Үнэхээр бидний хэрэгцээг хангах юм хийж чадсан. 2012 оны сонгуулиар дахин нэр дэвшвэл саналаа өгнө гэж бодож байгаа.

 

Ахмадуудаа хүндэтгэдэг хүн

Д.Ганхуяг гишүүн өөрийн нэр дэвшиж УИХ-д сонгогдсон тойрогтоо ойр ойрхон ирж иргэдтэй уулздаг. Ахмадуудаа Бөхийн өргөөнд хүлээн авч уулзахад нь би очсон. Бүгдэд нь гарын бэлэг өгсөн. Бэлэг нь тийм үнэтэй, сайхан бэлэг биш л дээ. Бэлэгний сайхан муухай нь бидэнд гол нь биш. Харин ахмадууд биднийг хүнийх нь хувьд хүндэтгэсэн явдал нь чухал. Тойрогтоо олон юм хийсэн хүн шүү Үүнийг хорооныхон сайн мэднэ. Улам ихийг хийгээсэй л гэж хүсч байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.