Олон Улсын Замын Холбооны XVII хурал, үзэсгэлэн ирэх сарын 10-14-ны өдрүүдэд болно
Олон Улсын Замын Холбооны XVII хурал, үзэсгэлэн ирэх арваннэгдүгээр сарын 10-14-нд Саудын Арабын Вант Улсын Эль Рияд хотод зохион байгуулагдахаар болжээ.
Энэхүү олон улсын хурал, үзэсгэлэнг НҮБ-аас гаргасан “Замын аюулгүй байдлын тухай” тунхаг бичгийг хангах, олон улсын замын технологийн инноваци, шийдлийг танилцуулах, олон улсын замын компани, засгийн газар, төр, хувийн хэвшлийн байгууллагууд хоорондоо холбоо тогтоох зорилгоор зохион байгуулдаг.
Энэхүү хурал, үзэсгэлэнд манай автозамын компаниуд, мэргэжилтнүүд оролцож, олон улсын туршлага судлах, шинэ технологиудтай танилцах, шинэ түншүүдтэй харилцаа холбоо тогтоох өргөн боломж нээлттэй юм.
Тухайлбал, замын бодлого, эдийн засаг, төлөвлөлт, аюулгүй байдал, ухаалаг тээврийн систем, гэрлэн дохионы оновчлол, байгалийн гамшгийг давах, түүнийг сэргээх, тунель, гүүрийн дизайн, угсралт, үйл ажиллагаа, төр-хувийн хэвшлийн харилцаа, замын санхүүжилт гэх мэт 70 гаруй дэд сэдвийн хүрээнд болох юм.
Мөн оролцогчид Саудын Арабын шинэ хурдны замын төсөл, 100 гаруй шинэ барилгатай цөлийн иж бүрэн хот төлөвлөлт гэх мэт дөрвөн газарт биечлэн очиж үзэхийн зэрэгцээ, техник, шинжлэх ухааны 60 гаруй мэдээлэлтэй танилцах аж.
Энэхүү олон улсын хурал, үзэсгэлэнд оролцохыг хүсэгчид http://irf2013.org/ цахим хаягаар бүртгүүлэх боломжтой.