Д.Ганхуяг: "Оюутолгой"-н ТУЗ гурван асуудал хэлэлцэнэ
Уул уурхайн сайдД.Ганхуяг
2013.10.11

Д.Ганхуяг: "Оюутолгой"-н ТУЗ гурван асуудал хэлэлцэнэ

Уул уурхайн сайд Д.Ганхуягаас дараахь тодруулгыг авлаа.

-“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүд Монголд үргэлжлүүлээд хэлэлцээ хийнэ. Ямар асуудал хэлэлцэх вэ?

-“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүд гурван асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлангийн асуудал. Нөгөө хоёр асуудал нь далд уурхайн бүтээн байгуулалтын нэмэлт санхүүжилт, зардлын хэтрэлтийн асуудал. Тодорхой ойлголцолд хүрэхээрээ олон нийтэд мэдээлэл өгөх байх. Би шууд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Харин шаардлагатай гэж үзвэл Засгийн газар, УИХ дээр мэдээлэл өгнө. Тиймээс одоо өөрсдөөс нь л асуух хэрэгтэй.

-Хятадаас авч байгаа “Мон-93” шатахууны хэмжээг сар бүр нэмэгдүүлнэ гэж байсан. Одоо хэд хүрээд байна вэ?

Газрын тосоо түүхийгээр нь экспортолж байгаа. Манай газрын тосыг боловсруулж байгаа үйлдвэрээс шатахуун авч байна.

-Газрын тосоо түүхийгээр нь экспортолж байгаа. Манай газрын тосыг боловсруулж байгаа үйлдвэрээс шатахуун авч байна. Манай газрын тос Сингапурын хөрөнгийн бирж дээр “Дачин-33” нэрээр үнэлэгдэж байгаа. Түүхий газрын тосноосоо шатахууны үнийг тооцдог олон улсын аргачлалаар тооцон үнэлж авч байгаа. Хамгийн анх “Мон-33” шатахууныг оруулж ирэхдээ цаашдаа арван мянган тонноос нэмэгдүүлнэ гэж байсан. Одоо сардаа 14-15 мянган тонн шатахуун оруулж ирж байгаа.

-Цаашдаа энэ хэмжээ нэмэгдэх үү?

-Нэмэгдэнэ. Импортынхоо хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцаж байгаа.

-“Мон-93" шатахууны борлуулалт ямар байгаа бол. Танд энэ талаар мэдээлэл байна уу?

-Сар сардаа борлогдож байгаа.

-Энэ жилийн төсвийн орлого тасрахад уул уурхайн салбар нөлөөлсөн гэж зарим хүн дүгнэж байгаа. Танай яам ирэх оны төсөвт гол нэрийн түүхий эдүүдийн ханшийг ямар байдлаар тооцож тусгуулсан бэ?

-Төсөвт нөлөөлдөг уул уурхайн салбарын гол нэрийн бүтээгдэхүүн* болох зэс, нүүрс, алт, төмрийн хүдрийн үнэ ирэх онд ямар байх вэ гэдгийгтооцохдоо сүүлийн арван жилийн дунджаар тооцдог. Энэ л тооцооллынхоо дагуу ирэх оны үнэ, экспортлох хэмжээг тооцож төсвийн төсөлд суулгуулсан. Ер нь гол нэрийн түүхий эдийн үнэ 2013 оныхоосоо буурахааргүй байдлаар ажиглагдаж байгаа. Мөн ирэх оноос нүүрс, төмрийн хүдрийг төмөр замаар тээвэрлэсэн тохиолдолд тээвэрлэлтийн зардлаа 20 хувиар хэмнэх боломжтой. Гол хоёр боомт болох Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт руу чиглэсэн төмөр зам ирэх онд ашиглалтад орчих болов уу гэж найдаж байна.